x

Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн Г.Хосбаярын санаачилгаар “Төсвийн жилийн хугацааг өөрчлөх боломж, уялдаа холбоо, шилжилтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэг болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийнх нь талаар УИХ-ын гишүүн Г.Хосбаяраас тодрууллаа.

-Төсөв хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой хэлэлцүүлэг явагдаж байгаа. Хууль санаачлагчийн хувьд энэхүү хуулийн төсөлд төсөв хэлэлцэх хугацааг ямар байдлаар боловсронгуй болгохоор тусгасан байгаа вэ?

-Монгол Улсад одоогоор бидний өдөр тутмын ажил, амьдралыг зохицуулдаг 1000 орчим хууль бий. Үүн доторх томоохон хуулийн нэг болох Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах утга агуулгатай төсөл боловсруулсан.

2026 оны төсөв арванхоёрдугаар сарын 31-нээр дуусаад нэгдүгээр сарын 1-нээс 2027 оны төсөв эхэлж байгаа. Нэг ёсондоо төсвийн жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг гэсэн үг. Тэгвэл энэ хугацааг наашлуулж, аравдугаар сарын 1-нд дараагийн жилийн төсөв эхэлдэг байхаар хуулийн төсөл боловсруулсан. Хуанли хугацаатай зөрж байгаа гэсэн үг.

-Төсвийн жилийн цаг хугацааг ингэж зохицуулах нь ямар ач холбогдолтой байх вэ?

-Монгол Улс төсвийнхөө арав орчим хувиар нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. Энэ жил гэхэд 41.5 их наядын төсөв баталлаа. Түүний дөрөв орчим их наяд төгрөгөөр нь ирэх 2027 онд зам, барилга, шугам сүлжээний бүтээн байгуулалт зэрэг бусад олон ажилд зарцуулах юм. Энэ хөрөнгө оруулалтын үр, өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хуулийн төсөл гэж харж байгаа. Нэгдүгээр сарын 1-нд төсвийн жил эхэлдэг учраас он гараад л ирэх жилийнхээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргаж, тендер зарлана. Хувийн хэвшлийнхэн тендерт оролцож, шалгараад гэрээ байгуулж байтал тав, зургадугаар сар хүргэчихдэг. Ингээд хаврын саруудыг алдчихдаг. Харин аравдугаар сард төсвийн жил эхэлснээр хүйтний улиралд бичиг цаас, төлөвлөгөө, тендер шалгаруулалтаа хийчихнэ. Харин гурав, дөрөвдүгээр сараас яг газар дээрээ зам, барилгаас эрлээд бусад олон бүтээн байгуулалтын ажил эхэлдэг байхаар хугацааг наашлуулж байхаар төсөлд тусгасан. Энэ нь манай орны байгаль, цаг уур, хүмүүсийн ажил амьдралаас хамаарч байна. Мөн тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээ байгуулагдаагүй бол Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төсвийг нь буцаагаад татчихдаг болсон. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендерээ зарлаж, гүйцэтгэгчээ шалгаруулж чадахгүй хугацаа байна. Улмаар нийт улсын төсөв дээр тавьсан хөрөнгө оруулалтын ажлын 30-аад хувь нь хэрэгждэггүй. Түүнээс гадна маш олон ажил зун, намар өрнөдөг. Намар сэрүү орохтой зэрэгцээд ид ажлын үе эхэлдэг. Байгаль цаг уурын хувьд гуравдугаар сараас эхлээд хаврын урь ороод, өдөр уртасдаг. Ид бүтэн байгуулалт хийж байх цаг хугацааг тендер, бичиг, цаасны жилд алдчихаж байгаа юм. Үүнийг л аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болгочихвол хавар шууд барилгаа бариад, замаа тавиад эхэлдэг ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа. Энэ хуульд ганцхан төсвийн жилийн хугацааг л өөрчлөх өөрчлөлт орно. Өөр өөрчлөлт орохгүй.

-Олон улсад төсвийн жил нь ямар цаг хугацаанд эхэлдэг юм. Энэ талаар судалгаа хийсэн байх?

-Олон улсад ийм жишгүүд байна. Ер нь дэлхийн 200-гаад улсын 70 орчим хувь нь арванхоёрдугаар сард төсвийн жил нь дуусч, нэгдүгээр сараас төсвийн жил нь эхэлдэг юм билээ. Үлдсэн 30 орчим хувь нь өөр хугацаатай байна. Тухайлбал, АНУ-д аравдугаар сард, Шинэ Зеланд улсад долдугаар сард төсвийн жил нь эхэлж байна. Улс бүр өөр өөрийнхөө онцлог, цаг уур, эдийн засаг, төсвийн онцлогоосоо хамаараад өөрчилдөг. Манай улсын хувьд төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол төсвийн хэрэгжилт сайжирч, бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ гэж харж байгаа. Өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалтын хэрэгжилт 100 хувьд хүрээгүй. 2025 онд гэхэд 70 гаруй хувьтай, 20 гаруй хувийн бүтээн байгуулалтын хэрэгжүүлж чадахгүй асуудал үүсч байна гэсэн үг.

-Хэрэв энэ хууль батлагдвал төсөв батлах цаг хугацаанд хэрхэн өөрчлөлт орох вэ?

-Төсөв батлагдах хугацаа өөр болно гэсэн үг. Одоо бол арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө батлах ёстой. Харин энэхүү хуулиар зургадугаар сарын 15-ны дотор төсвийг баталдаг болно. Нэг ёсондоо хаврын чуулганаар ирэх оныхоо төсвийг батлаад, намраас нь хэрэгжүүлж эхэлдэг өөрчлөлт орох юм. Хуулийн төсөл дээр тавьсан хугацаагаар 2028 оноос хэрэгжиж эхлэхээр цаглабарыг нь гаргасан. 2027 оны төсөв батлагдчихсан учраас энэ хууль батлагдвал 2029 оны төсвийг 2028 оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж ойлгож болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүдийг оролцуулаад хэлэлцүүлэг хийсэн. Хувийн хэвшлийнхэн дэмжиж, зөв зүйтэй саналууд хэлж байна. Төрийн байгууллагууд мөн санаа оноонууд хэлж байна. Том зургаар нь харвал, улсын төсвийнхөө арван хувиар хийдэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг улсад ч, хувийн хэвшилд ч үр өгөөжтэй байх талаас нь цаг хугацааны өөрчлөлт хийвэл илүү үр дүн гарна гэж харж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 1 цаг 13 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 2 цаг 2 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 5 цаг 33 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 5 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 45 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 7 цаг 25 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 7 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 7 цаг 43 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 7 цаг 48 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 8 цаг 7 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 8 цаг 27 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 8 цаг 32 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 8 цаг 37 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 8 цаг 43 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 9 цаг 3 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 9 цаг 50 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 10 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top