x

Crew 13 багийг ОУСС руу илгээлээ

/Reuters/ “SpaceX” компанийн пуужин Америкийн хоёр, Канадын нэг, Оросын нэг сансрын нисгэгчээс бүрдсэн "Crew 13" багийг Олон улсын сансрын станцад (ОУСС) хүргэхээр пүрэв гаригт Флорида муж улсаас хөөрчээ. Тус багийнхан тойрог замд хүний эрүүл мэнд, ажиллах чадвартай холбоотой судалгаа хийх шинжлэх ухааны даалгаврыг гүйцэтгэнэ.

Дөрвөн хүнээс бүрдсэн баг бүхий “Crew Dragon” хөлгийг Флорида муж улс дахь АНУ-ын Сансрын хүчний баазаас хоёр угсраа “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ. 

Хөөргөх ажиллагааг шууд дамжуулах үеэр 25 давхар барилгатай дүйцэх өндөр уг пуужингийн “Merlin” загварын есөн хөдөлгүүр нь асаж, өтгөн утаа, уур манан дундаас нүргэлэн хөөрч байгаа нь харагдсан байна. 

“Falcon 9” пуужингийн дахин ашиглах боломжтой эхний угсраа хөөргөснөөс хойш гурван минутын дараа салж, буцаж газарджээ. Харин хоёр дахь угсраа АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн сансрын нисгэгч Жессика Уоткинс, Люк Делэни, Канадын сансрын нисгэгч Жошуа Кутрык, Оросын сансрын нисгэгч Сергей Тетериаников нарыг тээвэрлэж буй “Crew Dragon” хөлгийг тойрог замд гаргасан байна.

“Dragon хөлөг салсан нь баталгаажлаа. Жессика, Люк, Жош, Сергей нар аа, тойрог замд тавтай морил” гэж Калифорни муж улсын Хоторн хот дахь SpaceX-ийн удирдлагын төвөөс багийнханд хэлжээ.

"Crew Dragon" хөлөг өөрийн хөдөлгүүрээр найман цагийн турш тойрог замд ниссэний дараа Дэлхийгээс 400 орчим км-ийн өндөрт орших ОУСС-тай АНУ-ын Зүүн эргийн цагаар 19:00 цагийн орчимд залгагдах төлөвтэй байна.  

"Crew 13" багийг геологич мэргэжилтэй, сансрын нисгэгч 38 настай Жессика Уоткинс ахалж байна. Тэрбээр сансарт хоёр дахь удаагаа нисэж байгаа бөгөөд "Crew Dragon" хөлгөөр хоёр удаа ниссэн НАСА-гийн анхны сансрын нисэгч болж байна. Түүний хажууд нисгэгчийн суудалд 47 настай Люк Делани сууж байгаа бөгөөд тэрбээр туршилтын нисгэгч, сөнөөгч онгоцны нисгэгч байсан бөгөөд сансарт анх удаа нисэж байна. "Crew 13" багийн бусад хоёр гишүүн болох 44 настай Жошуа Катрик, 37 настай Сергей Тетерятников нар мөн сансарт анх удаа нисэж байгаа бөгөөд багийн мэргэжилтнээр ажиллана. Катрик нь туршилтын болон сөнөөгч онгоцны нисгэгч байсан бол Тетерятников нь шумбагч онгоц ашиглах чиглэлээр мэргэшсэн инженер ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 45 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 56 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 1 цаг 1 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 1 цаг 7 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 1 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 1 цаг 14 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2 цаг 20 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2 цаг 39 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 3 цаг 20 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 3 цаг 26 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 3 цаг 37 мин Худлаа... 4 цаг 2 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 4 цаг 11 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 4 цаг 16 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 21 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 4 цаг 24 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 4 цаг 27 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 4 цаг 31 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 4 цаг 33 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 5 цаг 39 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол...
Top