x

GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ

Алдартай Grand Theft Auto (GTA) видео тоглоомын цувралын өмнөх хувилбар гарснаас хойш 13 жилийн дараа худалдаанд гарсан цувралын зургаа дахь шинэ хэсэг нь дэлхийн тоглоомын салбарт дээд амжилт тогтоолоо.

Тоглоомыг хөгжүүлэгч Америкийн Rockstar Games компани мэдээлснээр, GTA VI тоглоомыг худалдаанд гаргасан эхний өдөрт тус компани 3.79 тэрбум ам.долларын (3.45 тэрбум евро) борлуулалтын орлого олсон байна.

Тоглоом худалдаанд гарах үед ойролцоогоор 32.5 сая урьдчилсан захиалга хийгдээд байв. Эхний 24 цагийн хугацаан дахь нийт борлуулалтын хэмжээ нь видео тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэй байсан бөгөөд цувралын өмнөх хувилбарын амжилтаас хол давжээ. Rockstar Games-ийн ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч Сэм Хаузер хэлэхдээ "Дэлхийн өнцөг булан бүрд байгаа тоглогчдын хийж буй хариу үйлдэл бидний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөлөө. Энэхүү мөчийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа бид туйлын их баяртай байна" гэв. Компьютерт зориулсан уг тоглоомын хувилбарыг албан ёсоор худалдаанд гаргах товыг удахгүй зарлах ажээ.

Энэхүү шинэ хувилбар нь 2013 онд гарсан GTA V-ийн амжилтыг эрс давж гарлаа. Тухайн үед GTA V нь худалдаанд гарсан эхний гурав хоногтоо компанид ойролцоогоор 1 тэрбум долларын орлого авчирсан нь тухайн цаг үедээ дээд амжилт байв. Улмаар GTA V нь түүхэн дэх хамгийн их борлуулалттай видео тоглоомуудын нэг болсон бөгөөд Take-Two Interactive компанийн мэдээлснээр, дэлхий даяар хувилан борлуулсан Grand Theft Auto цувралын 470 сая гаруй ширхэг тоглоомын 230 сая гаруй нь GTA V юм.

PlayStation платформын статистик мэдээлэл нь уг тоглоомын эрэлт хэрэгцээ маш өндөр байгааг дахин нотоллоо. Тус компани өмнө нь мэдэгдсэнээр, GTA VI нь PlayStation Store-ын түүхэн дэх хамгийн олон урьдчилсан захиалга авсан тоглоом болжээ. Хүлээлт урьд өмнө үзэгдээгүй өндөр түвшинд хүрсэн тул тоглоомыг албан ёсоор худалдаанд гаргахаас есөн хоногийн өмнө татаж авах зөвшөөрлийг консол эзэмшигчдэд олгосон байна. Энэхүү шийдвэр нь нээлтийн өдөр серверт хэт ачаалал үүсэхээс сэргийлэх зорилготой юм.

GTA бол тоглогч дүр удирдан, даалгавар биелүүлж, тээврийн хэрэгсэл жолоодож, буудалцаанд оролцон, аюултай ертөнцөд өөрийн замналыг бүтээдэг, гэмт хэргийн сэдэвтэй экшн тоглоом юм. Үйл явдал Майами хотын зохиомол хувилбар болох Вайс Сити болон түүнийг хүрээлж буй Леонида муж улсад өрнөнө.

Гол дүрүүд нь Люсия Каминос, Жейсон Дювал нар бөгөөд тэд гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, амьдралаа бүрмөсөн өөрчлөхөөр оролдож буйг өгүүлнэ. Албан мэдээнд дурдсанаар, хөгжүүлэгчид цувралын онцлог шинжүүд болох дээрэм, өндөр хурдтай хөөцөлдөж буй зэргийг хэвээр хадгалсан бол шүүмжлэгчдийн үзэж байгаагаар, энэхүү зургаа дахь цувралд дүрүүдийн хоорондын харилцаа, тэдний хувь хүний хөгжилд илүүтэй анхаарал хандуулжээ.

GTA VI-гийн амжилт нь дэлхийд хамгийн ихээр танигдсан зугаа цэнгэлийн салбарын брэндүүдийн нэг болтлоо өргөжсөн энэхүү цувралыг хүмүүс асар ихээр сонирхож буйг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Deutsche Welle

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 6 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 11 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 57 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 1 цаг 3 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 1 цаг 18 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 1 цаг 33 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 2 цаг 46 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top