x

Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ

/Kazinform/ Европын Холбооны /ЕХ/ гишүүн 18 орны дотоод хэрэг, цагаачлалын асуудал хариуцсан сайд нар тус холбооны гадаад хилийн орчимд цагаачдын урсгал гэнэт ихээр нэмэгдсэн үед шуурхай хариу арга хэмжээ авах шинэ механизмыг боловсруулахаар тохиролцсон тухай “BILD” сонинд мэдээлснийг "Kazinform" агентлаг уламжилсан байна.

Уулзалт Германы Мюнхен хотод болсон бөгөөд Испанийн өөртөө засах эрх бүхий Сеута хот руу хэдэн арван мянган цагаачид дайран нэвтэрсэнтэй холбоотой нөхцөл байдал уулзалтыг зохион байгуулах шалтгаан болжээ. Испанийн төлөөлөгчид уулзалтад оролцсонгүй.

“BILD” сонинд мэдээлснээр, уулзалтад оролцогчид гурван зүйлээс бүрдсэн төлөвлөгөөг хэлэлцэн зөвшилцжээ. Нэгдүгээрт, ЕХ-ны гадаад хил дээр үүссэн цагаачлалын хямралыг онцгой нөхцөл байдал гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх нийтлэг шалгуурыг тогтооно. Хоёрдугаар заалт нь хямралын нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг буцаах ажиллагааг түргэвчилсэн журмаар хэрэгжүүлэх ажээ. “Эдгээр цагаачдын урсгал нь хүмүүнлэгийн онцгой нөхцөл байдлаас бус, харин ташаа мэдээллээс үүдэлтэй” гэж Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт Сеутад болсон үйл явдлын талаар ярихдаа мэдэгдсэн байна.

Гуравдугаарт, Европын хил, эргийн хамгаалалтын агентлаг болох "Frontex"-ийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, ЕХ-ны гадаад хил дээр цагаачдын урсгал огцом нэмэгдсэнээс үүдэн хүнд нөхцөл байдалтай тулгарсан улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус агентлагийн шуурхай ажиллагааны нэгжийг 24 цагийн дотор илгээхэд бэлэн байлгах механизмыг бий болгохоор санал болгосон байна. "Frontex"-ээс тусламж авах хүсэлтийг ЕХ-ны гишүүн орнууд өөрсдөө гаргах аж.

Мөн цагаачдыг буцаах асуудалд "Frontex"-ийн бүрэн эрхийг өргөжүүлж, тэднийг буцаах ажиллагаанд, тэр дундаа дамжин өнгөрөх орнуудаас буцаах үйл явцад тус агентлагийг илүү идэвхтэй оролцуулахыг А.Добриндт дэмжжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 1 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 8 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 18 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 40 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 46 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 50 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 54 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 1 цаг 15 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 1 цаг 30 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 1 цаг 51 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 2 цаг 11 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 2 цаг 18 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 2 цаг 24 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 2 цаг 31 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 2 цаг 37 мин Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орно 2 цаг 42 мин Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ 2 цаг 50 мин Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 16 цаг 17 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 16 цаг 38 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 16 цаг 45 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав
Top