x

Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна

“National Opinion” /Үндэсний бодлогын судалгаа/ байгууллагаас сүүлийн зургаан сарын турш хийсэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжит нэр дэвшигчдийн чансаа тодорхойлох судалгааныхаа үр дүнг өнгөрөгч баасан гаригт танилцуулжээ.

Зургаан сар гаруй үргэлжилж, Улаанбаатар хотын 6 дүүрэг, 11 аймгийн төв, 10 сумын иргэдийг хамруулж, биечлэн цуглуулсан судалгааны үр дүнгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хамгийн өндөр буюу 25,6 хувь, Ерөнхий сайд асан Г.Занданшатар удаалж 19,2 хувийн дэмжлэгтэй байна. Н.Алтанхуягийн авсан саналын дараа “одоогоор шийдээгүй” 21,7 хувь, “алийг нь ч дэмжихгүй” 21,3 хувь байгаа нь иргэдийн 40 орчим хувь нь сонголтоо хараахан хийгээгүй буюу сонголт хийх боломжгүй байна гэсэн үг юм.

Г.Занданшатарын дараа С.Молор-Эрдэнэ /ИЗНН/ 4,4 хувь, Б.Нямтайшир /Үйлдвэрчний эвлэл/ 3,3 хувь, Т.Доржханд /ХҮН/ 1,6 хувийн санал авч, “Мэдэхгүй” гэдэг хариултыг судалгаанд оролцогчийн 2,6 хувь нь өгсөн бол огт хариулаагүй буюу хариулахаас татгалзсан нь 0,2 хувь байна.

Санал асуулгыг анх нээлттэй хэлбэрээр /нам тус бүрээс нэр дэвшивэл зохих 3 хүртэл хүнийг нэрлэх/ явуулж эхэлсэн судалгааны төгсгөлд буюу 9, 10-р сард хамгийн олон нэр санал авсан нэр дэвшигчдийн түүвэрлэн нэгтгэсэн судалгаа явуулж, дүнг гаргажээ. Сүүлийн судалгааг аравдугаар сарын 25-наас арван нэгдүгээр сарын 03-ны хооронд явуулж, эцсийн үр дүнг танилцуулсан байна.

Судалгаанаас харахад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас нэр дэвшигчдийн чансааг зургаан сарын турш тэргүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн судалгаагаар хамгийн өндөр буюу 39,2 хувийн санал авч, бусад нэр дэвшигчдээс хол тасарчээ. Түүний ард УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 17,9 хувийн саналтай жагссан байна. Н.Алтанхуяг дээр "дэмжихгүй" санал 33,2 хувь байсан бол Б.Пүрэвдоржийнх 47,2 хувь байв.

Г.Занданшатар мөн 17,1 хувийн рейтингтэйгээр судалгааг эхлүүлсэн бол сүүлийн шатны нэгтгэсэн судалгаагаар 17,9 хувийн саналаар чансааг тэргүүлжээ. Түүний ард УИХ-ын дарга С.Бямбацогт мөн ойролцоо 17 хувийн саналаар жагссан боловч “дэмжихгүй” гэсэн санал 49,2 хувь байгаа нь анхаарал татаж байна.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхлэхээс нэг жилийн өмнө эхэлж, зургаан сар үргэлжилсэн судалгааны үр дүнгээс харахад парламентад суудалтай хоёр том намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжит нэр дэвшигчид болон нэр дэвшигчдийн чансаанд ямар нэг том өөрчлөлт, эргэлт гарсангүй. Эсрэгээрээ маш тогтвортой явж иржээ. Тиймээс үлдсэн гурав, дөрвөн сарын хугацаанд томоохон өөрчлөлт орох нь ч бас эргэлзээтэй.

Ямартай ч иргэдийн дунд намуудын болон нэр дэвшихээр нэрлэгдэж байгаа хүмүүсийн рейтинг буюу чансаа ийм байна. Гэвч нэр дэвшигчдийг гаргаж ирдэг, тодруулдаг хүмүүс нь тусдаа, тухайн нам эрх барих байгууллага болон намын гишүүд. Тэндээс гаргаж байгаа шийдвэр, нэр дэвшүүлэлт иргэд, сонгогчдын санал бодолтой хэр нийцсэн эсэхээс хамаарч сонгуулийн үр дүн гардаг.  

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 3 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 21 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 14 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 16 цаг 6 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 17 цаг 48 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 18 цаг 18 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 18 цаг 37 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 22 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 22 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... Өчигдөр 10 цаг 05 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top