x

Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав

Монгол, Японы хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт баасан гаригт /2026.09.25/Монголын Хүүхдийн ордны Их танхимд боллоо. 

Тоглолтыг Япон Улсын ЭСЯ дэмжлэгтэй Монголын хүүхдийн ордны “Нүүдэл” чуулгын хүүхдүүд монгол үндэсний аялгуу, япон дуу тоглож, дуу, бүжгийн дугуйлангийн хүүхдүүд япончуудтай хамтран япон дуу дуулж, нүсэр бөмбөрийн хэмнэлтэй хослуулан бүжиглэв.

Японы уламжлалт бөмбөрийн “Hero’s Club” мэргэжлийн хөгжимчдөөс бус, Япон Улсын өнцөг булан бүрээс цугласан жижиг, дунд үйлдвэрийн эзэд, захирлуудаас бүрдсэнээрээ онцлогтой. Хөгжим бол хэлээр өгүүлэх боломжгүй зүйлийг хүний зүрх сэтгэлд хүргэх онцгой хүчтэй тул тэд үндэснийхээ бөмбөрийн урлагаар дамжуулан нийгэмд эерэгээр нөлөөлж, дэлхий дахиныг холбох гүүр болохыг зорьж байна.

Энэхүү тоглолт нь тэдний олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй соёлын томоохон ажлын нэг хэсэг юм. Тэд өмнө нь Японы түүхэн дурсгалт газрууд, АНУ, Канад, Дубайд тоглолтоо олон нийтэд толилуулжээ. Тус клуб нь “Ямато төсөл”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эдийн засаг гэсэн үндсэн дөрвөн салбарт нийгмийг сэргээх урт хугацааны үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна.

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бид бол монголоид хүмүүс 9 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 28 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 49 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 7 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 20 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 1 цаг 37 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 1 цаг 37 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 2 цаг 31 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 4 цаг 55 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18
Top