Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-н буюу энэ лхагва гаригийн 13:00 цагт болно. Тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авч, системд бүртгэгдсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.



