x

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  /2026.11.12/ ажиллав.

Тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний есөн сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө энэ оны есөн сарын дотор 50 хувь давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.

viber_image_2026-11-12_16-10-19-169

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Манай хамт олон Засгийн газрын бодлогыг бүрэн биелүүлж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн BDO аудитын тайлан эцэслэгдэж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсан. Одоо хөрөнгийн үнэлгээ, андеррайтерийн сонгон шалгаруулалт хийгдэж байна. 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, төр, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг өсгөнө” гэв.

Ерөнхий сайд  уурхайчидтай уулзаж, улсын төсөв болон Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмад настнууд, цалин нь 50 хувиар нэмэгдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Иргэддээ дарамт үүсгэх биш, төсөвтөө ачаалал авч хүнд цагийг давахад уурхайчид хамгийн том хувь нэмэр орууллаа гэдгийг онцлов.

viber_image_2026-11-12_16-19-16-946

“Эрдэнэс Тавантолгой” ХК Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авлаа.  Цаашид Хөрөнгийн үнэлгээний аудит хийгдэнэ. Та бид одоо өсөлтөө өгөөж болгох үнэ цэнтэй, онцгой даалгавар биелүүлэх сорилтын өмнө байна. Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжийг нээнэ. Иргэд 1072 хувьцаагаа өмчийн эзний ёсоор мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэр бол түүхий эдээ боловсруулж, үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмын эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

viber_image_2026-11-12_16-10-18-530

Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг урьж ажиллуулна. Шилдэг мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжье. Уул уурхайн салбарт ажиллах нь монгол залуусын бахархал байх учиртай гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 13 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 18 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 20 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top