x

МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа…

Манай ард нийт хэзээнээс шооч ёгточ улс. Хагас сайнд болсон Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийн дүнг сонсоод: МАН-аас салгаж маньдаа буян болгохоор Б.Пүрэвдагва яллаа гэж.

Яллаа ч гэж дээ, Нийслэлийн Засаг ноён Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ганцаараа өрсөлдөж. 98 шахуу хувийн санал авч. Б.Пүрэвдагва ялахынхаа өмнө бодлогынхоо танилцуулгад: Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Нийслэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан хөгжүүлнэ. Түүнчлэн намын гишүүнчлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах, сургалт, мэдээлэл, үнэлгээ, хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, цахим хороог хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр гишүүд хаанаас ч намын үйл ажиллагаанд оролцох, санал хүсэлтээ хүргүүлэх боломж бүрдэнэ гэж. Яахав, байдаг л бодлого.

Гол юм нь Нийслэлийн Засаг ноён Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын дарга боллоо гээд нийслэлчүүд, ядахнаа МАН-ын жирийн гишүүд дэмжигчид нь юу хожих вэ. Хариу нь: Хэн хэн нь айхтар том хожно. Яаж? Хариу нь: Энэ Б.Пүрэвдагва хүү Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ялсан нь маниусыг МАН-аас салгаж буян болох эхлэл. Энэ ч бараг үнэн.

Эдүгээ: Монголоо, нийслэлээ, өөрсдийнхөө ахуй амьдралыг харвал уйлах багадам. Үг хэлэх эрхгүй, өмсөх идэх ч боломжгүй, цаашаагаа хүний эрхийн талаар ярих ямар ч боломжгүй. Монгол Улс дарангуйллын орон болж.

Монголын ард нийт Манжийн 200 жилийн дарлалын үед есөн эрүү давж шийтгүүлдэг байж. Эдүгээ МАН-ын 10 жилийн дарангуйллын хугацаанд хэчнээн ч эрүүг давж шийтгүүлдэг болов, бүү мэд. Заримынх нь тооцоогоор: МАН-д дахиад 19 сар эрүүдүүлж тэсвэл 28 онд эрхбиш дарангуйллаас ангижрах байлгүй гэх. Чухамхүү: Б.Пүрэвдагва хүүгийн Нийслэлийн МАН-ын даргад ганцаараа өрсөлдөөд бараг 100 хувиар ялсан нь энэнд л хэрэгтэй. Үнэн дээ, Манай ард нийт хэзээнээс ёгточ улс…

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 11 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 17 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 25 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 29 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 34 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 41 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 51 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 1 цаг 0 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 1 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 13 цаг 14 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 16 цаг 31 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 16 цаг 40 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 16 цаг 45 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 16 цаг 50 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 20 цаг 2 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 20 цаг 5 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 20 цаг 8 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 20 цаг 19 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 21 цаг 52 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 22 цаг 33 мин
iИх уншсан
Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top