x

Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын эрх зүйн баримт бичиг, конвенцод агаарын навигацийн нөөц төвтэй байхыг шаарддаг бөгөөд 2023 онд “Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц /хоёр дахь/ төв” байгуулах ажлыг Иргэний нисэхийн салбарт стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, үндэсний хэмжээний бие даасан хоёрдогч төв байгуулах ажлыг энэ оны долоодугаар сард эхлүүлсэн байдаг. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сайншанд дахь агаарын навигацийн төвийн төслийн талбайд ажиллаж, тус төвийг шуурхай ашиглалтад оруулахыг албаныханд үүрэг болголоо. Сайншанд агаарын навигацийн төвийг 10 га газарт төлөвлөж, төвийн барилгаас гадна ажилчдын орон сууц, цэцэрлэг, спорт комплекс, ногоон байгууламжийг хамтад нь шийдэж байна. Тус төв ашиглалтад орсноор говийн бүсэд 200 гаруй байнгын ажлын байр бий болно.

Нислэгийн удирдагчийг Франц улсын ENAC зэрэг дэлхийн шилдэг сургалтын байгууллагад үе шаттай бэлтгэх аж. 

Манай улс өмнө нь ганцхан навигацийн төвтэй байсан бол хоёр дахийг нь барих ажлыг ийнхүү эхлүүлсэн бөгөөд Сайншандад байгуулах нь аюулгүйг албаныхан тайлбарлав.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр төвтэй болсноор нислэгийн аюулгүй байдлыг олон улсын стандарт түвшинд хүргэх буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллага (IСAO)-ын шаардлагуудыг хангах аж. Олон улсын итгэл, аюулгүй ажиллагааны баталгаа нэмэгдэх юм байна. Мөн аялал жуулчлал, уул уурхай, үйлчилгээний салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, бүс нутгийн эдийн засаг тэлнэ гэж үзэж байна. Тус төвийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн Навигацийн төвийн ачаалал, хүн хүч, секторын тоо нэмэгдсэн. Нислэгийн хөдөлгөөний удирдлага нэг өдөр тасрахад 250 мянган ам.долларын хохирол учрах эрсдэлтэй аж. Монголын агаарын зайг Улаанбаатар дахь бүсийн удирдлагын төвөөс Алтай, Мөрөн, Төв, Дорнод, Говь, Баян гэсэн зургаан сектороор удирдаж байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 4 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 13 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 18 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 22 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 3 цаг 34 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 3 цаг 38 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 3 цаг 41 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 3 цаг 52 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 5 цаг 24 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 6 цаг 5 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 6 цаг 6 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 6 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 7 цаг 6 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас...
Top