x

Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ

БНХАУ-ын эрх баригч Коммунист нам дотоод сахилга батыг чангатгах тухай тогтоолдоо намдаа үнэнч байх шаардлагыг нэн тэргүүнд тавьж, намын эгнээг “бохирдол, вирус”-ээс цэвэрлэхийн тулд авлигатай хийх хатуу тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг дурджээ. 

Өнгөрөгч долоо хоногт болсон намын удирдлагын чухал хурлаар баталсан уг тогтоолыг пүрэв гаригт товч танилцуулжээ. Тогтоолд намын гишүүдийн дунд намдаа үнэнч байх үзлийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх, албан тушаалтнуудыг үнэлэх, сонгон шалгаруулах, дэвшүүлэхдээ өдөр тутмын ажил, хувийн зан байдал, хэлсэн үг, нийгмийн харилцаа, гэр бүлийн үнэт зүйлд нь тулгуурлан намын үзэл баримтлалд хэр үнэнч байгааг нь харгалзан үзэх, мөн намын “өөрийгөө шинэчлэх” үйл явцыг үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг ням гаригт нийтэлсэн тогтоолд дурдсанаар “Намын эгнээ ерөнхийдөө зөв байгаа хэдий ч үзэл суртал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдалтай холбоотой асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэж хараахан чадаагүй байна” гэжээ.

Энэхүү дэлгэрэнгүй баримт бичигт арав гаруй жил үргэлжилж буй авлигатай тэмцэх, сахилга батыг бэхжүүлэх кампанит ажлын шинэчилсэн бодлогын хүрээг тодорхойлжээ. Өргөн хүрээтэй уг кампанит ажил төрийн байгууллагуулын сая сая албан хаагчийг хамарсан юм.

Уг баримт бичиг Хятадын удирдагч Ши Жиньпин дахин таван жилийн хугацаатайгаар удирдах албан тушаалдаа үлдэх төлөвтэй байгаа удирдлагын халаа сэлгээ болохоос нэг орчим жилийн өмнө гарч байна.

Намын удирдлагаас мөн албан тушаалтнуудын хувийн мэдээлэл, хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү нарийвчлан шалгах, гэр бүлийн хөрөнгө, зарлага нь хууль ёсны орлоготой нь нийцэж байгаа эсэхийг шалгах зэрэг намын боловсон хүчнийг ажил амьдралынх нь бүхий л хугацаанд илүү нарийн хяналтад байлгахыг уриалсан байна. Түүнчлэн төрийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн бизнесийн үйл ажиллагааг тогтмол шалгах шаардлагатайг дурджээ. 

Авлигатай тэмцэх кампанит ажил нь цаашид далд хэлбэрээр явагддаг болон технологийн дэвшлийг ашигласан авлигын хэргүүдэд чиглэх аж. Тухайлбал, бусдын нэр дээр хувьцаа эзэмших, криптовалют, блокчэйн технологи болон хил дамнасан санхүүгийн урсгалыг авлигын хэрэгт ашиглах явдлыг таслан зогсооно гэдгийг тогтоолд тусгасан байна. 

Уг тогтоолд мөн хамтын удирдлагын зарчмыг онцолж, намын байгууллагууд дээд шатны удирдлагын албан тушаалтнуудын “хувийн эрх мэдлийг” доод шатны байгууллагуудад тулган хүлээлгэх ёсгүй гэж заасан байна. Энэ заалт нь төв удирдлагын аль хэдийн бэхжсэн эрх мэдлийг хязгаарлах бус, харин орон нутгийн нам, төрийн байгууллагуудад нэг хүний эрх мэдлийг хэт төвлөрүүлэх явдлыг хязгаарлахад чиглэсэн бололтой.

Үүний зэрэгцээ намын гишүүд Ши Жиньпинийг намын “цөм” удирдагчийн байр сууринд нь тууштай дэмжиж, үзэл бодол, улс төрийн байр суурь, үйл ажиллагааны хувьд намын дээд удирдлагатай бүрэн нэгдмэл байхыг уриалжээ.

Ши Жиньпин уг тогтоолыг тайлбарласан илтгэлдээ “Намын дотоод засаглалыг бүрэн, хатуу чанд хэрэгжүүлэх ажлыг тууштай үргэлжлүүлж, намын эрүүл тогтолцоог хордуулж буй вирусийг тасралтгүй устгаж байж л нам өөрийн мөн чанар, итгэл үнэмшил, үнэт зүйлээ хэзээ ч алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, "социалист эх орноо" үеэс үед өвлүүлэн үлдээж чадна” хэмээн мэдэгдсэн байна. 

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 5 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 14 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 55 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 59 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 1 цаг 5 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 1 цаг 10 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 1 цаг 15 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 1 цаг 20 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 1 цаг 31 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 2 цаг 36 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 2 цаг 44 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 3 цаг 9 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 3 цаг 50 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Уржигдар 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Уржигдар 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Уржигдар 12 цаг 02 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top