Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 804, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 10, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88, хулгайн 16 дуудлага бүртгэгдсэн байна.
Мөн өдөр 151 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 99 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



