АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ өмнөх түвшинд нь хэвээр байлгахаар шийдвэрлэсэн тухай NBC News мэдээлснийг Кazinform агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч дамжууллаа.
Оны дүнгээр инфляц 8 дугаар сард 3.4 хувиар, есдүгээр сард 3.7 хувиар тус тус өссөн боловч бодлогын хүүг ийнхүү хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна. Инфляц өсөх үндсэн шалтгаанууд нь хий, дизель түлш, түүхий газрын тос үнэ огцом өссөнтэй холбоотой байв.
ХНС-гийн мэдэгдэлд дурдсанаар, инфляцийн түвшин зорилтот үзүүлэлт болох 2 хувиас хол давсан нь ирэх 12 дугаар сард болох мөнгө-зээлийн бодлогын асуудлаарх хуралдаанаар бодлогын хүүг өсгөх шалтгаан болж байна. Сангийн тэргүүн Кевин Уорш мэдэгдэхдээ, ирэх онд Төв банк бодлогын хүүгийн асуудлаарх хуралдааныхаа тоог 8 байсныг 7 болгох ба 2028 онд дахин хоёроор цөөлнө гэлээ.
Бодлогын хүүгийн өсгөх нь хэдийн санхүүгийн хүндрэлд орсон хэрэглэгчдэд нэмэлт дарамт учруулах юм. NBC News агентлагаас хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр, амьжиргааны өртгийн асуудлаар Д.Трампыг дэмжиж буй хувь 27, Ираны эсрэг дайныг дэмжиж буй хувь 29 болж буурсан байна.
Америкчуудын 2/3-ын үзэж байгаагаар, Ираны эсрэг Трампын дэгдээсэн дайны улмаас бензиний үнэ өссөн нь маш ноцтой асуудал юм. Тэдний 50-иас дээш хувь нь санал асуулгад хариулахдаа, одоогийн эдийн засгийн нөхцөл байдал нь худалдан авах чадварт нөлөөлж байна гэжээ.
ХНС зургаадугаар сард бодлогын хүүгээ мөн адил хэвээр үлдээсэн боловч цаашид өсгөхийг үгүйсгээгүй юм.
Кazinform



