x

Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нар хотын газрын асуудлаар сонсгол хийхээр болж. Нийслэлд 92-25 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг 26 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганаар баталж. Ц.Баатархүү даргалах энэхүү Хянан шалгах түр хороо бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, С.Зулпхар, Б.Заяабал, М.Мандхай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, М.Сарнай, Ө.Шижир нар багтаж.

Ц.Баатархүү: Улаанбаатар хотын газар олголтын талаарх нээлттэй сонсголыг нэн даруй явуулъя, таван хүн тутмын дөрөв нь газаргүй байна гэж зорилго хэлж. Тэд нар хотын 92-25 оны газар олголтын асуудлыг зургаан багц асуудлын хүрээнд судлан хяналт шалгалт явуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар болж. Үүнд: НИТХ, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 92-25 оны шийдвэрүүд; Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал; Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх; ЕБС, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал; Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал; Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргахаар төлөвлөж.

Гэлээ гэхдээ хотын газрын асуудлаар сонсгол хийхэд гол ноён нуруу болох бараг л гагц асуудал буй. Тэр юу хэмээвэл: Энэхүү сонгуулиар Б.Наранхүүг ярихад л хангалттай. Мон Ураны Б.Наранхүү гэхлээр нийтээрээ мэдэх байх. Тэрбээр 12-16, 16-20 оны УИХ-ын гишүүн. Б.Наранхүүгийн түүх нь: Дундговийн бор хүү хотод оюутан болон ирж. Оюутан байхдаа УИХ-ын дарга байсан Р.Гончигдоржийнд амьдардаг байж. Дараагаар нь М.Энхболдыг хотын дарга байх үед жолооч нь болж, баруун гарт нь шадарлаж эхэлж. Тэндээс тансаг амьдралд умбасан тэнгэрийн амьтан болон хувирч. Эдүгээ 20 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжтай толгой баян болж хувирч.

Б.Наранхүүг ийнхүү хувиргасан юм нь хотын газар. Өчнөөн жил гудманд ярьж. Чухам: Б.Наранхүү, М.Энхболд гэсэн хоёр нэрийг холбохлоор: Газрын наймаа гэж сонсдох шахтлаа ярьж. Хотын бүхий л үнэ цэнэтэй газруудыг лавлагааны 1000 төгрөгөөр өөрийн болгон авч, хэдэн тэрбумаар барилгын компаниудад дамлан зарсан гэх. Хотынхны ундны цэвэр усны ундарга дээр Дүнжингарав худалдааны төвөө барьж, Хүүхдийн паркийн газраас авах гэх мэтээр хотын А зэрэглэлийн газруудыг 200, 300 га-гаар нь өмчилж, мөнгийг жинхэнэ утгаар нь хүүдийлж байж.

Б.Наранхүүгийн зарсан газрууд дээр зөвхөн БЗД-т Сүмбэр-Орд, Кристал Таун гэх мэт орон сууцны хорооллууд сүндэрлэж. Хэвлэлүүд олон жил ийнхүү шуугьж. Өдгөө түүний байдаг. Тиймийн учраас: Энийг төрийн ордонд ярих цаг нэгэнтээ болж. Далимд сонсгоход: Б.Наранхүү дээр нэмээд мөн л хотын жолоочоос Монголын тэргүүн баян болтлоо томорсон Х.Бат-Эрдэнийг хамтад нь сонсчиход хотын газрын 30 гаруй жилийн асуудлын 80 хувь нь ил болно гэлцэх ажээ…

Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 54 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 10 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 15 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 22 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 32 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 44 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 3 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 10 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 21 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 31 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 45 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top