x

Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов

Өнөөдөр Засгийн газар /2026.10.23/ ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.

Засгийн газраас Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг 7 жил тутам хянах эрхийн хүрээнд төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж Монголын талын хүртэх ногдол ашгийг 2027 оны төсвийн жилд авч эхлэх, мөн Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Энэ арга хэмжээний үр дүнд Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож, уг орлогын 2 их наяд төгрөгөөр нэн тэргүүнд эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулж, үлдсэн хувийг боомтын шинэчлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл, байгаль орчин болон зам тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулахаар Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан.

Ногдол ашгийн орлогоос дээр дурдсаны дагуу нийгмийн тулгамдсан асуудлуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр хуваарилаад үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн нэг болох Хуримтлалын санд хуваарилахаар хуулийн төсөлд мөн тусгасан.

Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээсээ нээлттэй асуусан. Санал асуулгад 95,621 хүн оролцож 55,173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24,479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна.

Харин хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82,077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ.

Иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 31 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 40 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 2 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 1 цаг 12 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2 цаг 19 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 3 цаг 34 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top