x

"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор толилуулж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендер нар Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд угтан авч, Берлиний Улсын музейн Өвөг болон эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф хүндэт зочдод үзэсгэлэнгийн үзмэрүүдийг танилцууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэн болохыг онцоллоо. Эдгээр дурсгалууд нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн гэдгийг тэмдэглэлээ. Археологийн олдвор, шинжлэх ухааны судалгааны үр дүнд Хархорум хот нь зөвхөн Монголын эзэнт гүрний улс төр, засаг захиргааны төв төдийгүй өрнө, дорныг холбосон худалдаа, шашин, соёл, мэдлэгийн олон улсын томоохон зангилаа байсныг улам тод томруун бататган харуулж байгааг дурдлаа.

Хоёр улсын хамтарсан археологийн судалгааны олон жилийн үр дүнг энэхүү үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулан дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа нь Монгол, Германы Стратегийн түншлэл, үнэт зүйлд суурилсан ойр дотно түншлэлийн тод илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэв.

“Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь ХБНГУ төдийгүй Европ тивд Их эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг үнэн зөвөөр ойлгуулж, монголчуудын өв соёлын гайхамшгийг бишрүүлэн хоёр орны соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэл төгс байгааг хэлэв.

Үзэсгэлэнг зохион байгуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэсэн Берлин хотын захиргаа, Өвөг болон эртний түүхийн музей, Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей, эрдэм шинжилгээний байгууллагууд, археологич, түүхч, сэргээн засварлагч, куратор, мэргэжилтнүүд болон нийт хамтран ажилласан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ, Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг гэдгийг онцоллоо. Өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж, төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг армийг бий болгосон Чингис хааны түүхэнд үлдээсэн тод мөр өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байгааг тэмдэглэв.

АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг Мянганы хүнээр нэрлэсэн бөгөөд монголчуудын ертөнц Чингис хаантай салшгүй холбоотой гэж үздэгээ хэллээ. Тэрбээр 1999 оноос эхэлсэн Монгол, Германы археологийн салбарын нягт, үр бүтээлтэй хамтын ажиллагааг онцлон дурдаж, үзэсгэлэнг ажил хэрэг болгохын төлөө тууштай, идэвхтэй ажилласан профессор Маттиас Вемхофф, “Чингис хаан” үндэсний музейн захирал, профессор С.Чулуун нарт талархал илэрхийллээ.

“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй толилуулна. Берлин хотын Музейн арал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн түүх, соёлын үнэт цогцолбор юм.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 1 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18 Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2026-10-18 “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2026-10-18 Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026-10-18 Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2026-10-18 Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2026-10-18 Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2026-10-18 Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2026-10-18 Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top