x

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно

Боловсролын сайд Л.Энх-Амгалан КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, сургуулийн хоол үйлдвэрлэлийн төслийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ.

Уулзалтаар КОЙКА-гийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын 10 сургууль болон ШУТИС-ийн "Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төв"-д засвар, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Манай улс сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоог бүтнээр нь бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд сум, аймаг, дүүрэг, нийслэлийн онцлогт тохирсон хоол үйлдвэрлэлийн гурван өөр загварыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Мөн ШУТИС-ийн дэмжих төв нь маш үр дүнтэй, чухал ажил болж байгааг тэмдэглээд, цаашид тус төвөөр дамжуулан мэргэжлийн экспертүүдийг ажиллуулах саналыг тавилаа.

Дэлхийн түвшинд Монгол улс "School Meals Coalition" (Дэлхийн сургуулийн хоолны эвсэл)-ийн гишүүнээр эгнээгээ тэлж, сурагчдын хоол, шим тэжээлийг сайжруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өнгөрсөн ЮНЕСКО-гийн уулзалтын үеэр баталгаажуулсан.

КОЙКА-гийн төслийн хүрээнд 10 сургууль ШУТИС-ийн Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төвд засвар, тоног төхөөрөмж нийлүүлэхээс 2025 онд гурван сургууль болон ШУТИС-ийн сургалтын төвийн их засвар бүрэн дуусжээ. Харин  2026 онд дөрвөн сургуулийн ажил үргэлжилж байгаа аж.

Уулзалтын үеэр талууд төслийн явцтай нарийвчлан танилцаж, өмнө тулгарсан зарим зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх, төслийг эрчимжүүлэх, хуваарийн дагуу шуурхай үр дүнтэй хэрэгжүүлэхээр санал нэгдэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 1 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 17 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 21 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 27 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 31 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 45 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 50 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 35 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 54 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 13 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 15 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 2 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 27 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 41 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 44 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 46 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 5 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 50 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 51 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top