x

Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв

Соц нийгмийн үед Чингис хааны нэрийг хэлсэн хүн шоронд ордог байв. Түүнийг "цуст алан хядагч, эзлэн түрэмгийлэгч" хэмээн жигшиж, нэрийг нь хэлэхээс цээрлэдэг, НАХЯ-наас хянаж шалгадаг байлаа. Орос "ах" нараас манайхны тархинд суулгаж өгсөн "чип"...

Тэр үе халагдаад 30 гаруй, дөч шахуу жил өнгөрсөн ч МАХ/МАН/Намын сүүлийн 10 жилийн дарангуйллын дараа дахин сөрвөлзөж эхлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы шууд тушаалаар философийн ухааны доктор С.Молор-Эрдэнийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа. Өнгөрөгч долоо хоногт салбарын сайд нь ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Ж.Батбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, үүрэг чиглэл өгснөөр энэ асуудал эхэлсэн гэх.

Шалтгаан нь философич маань сүүлд Томокотой хийсэн ярилцлагадаа “Монгол гэдэг ард түмэн байхгүй. Энэ бол зүгээр нэр хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй. Монгол хүн лав биш” гэж ярьсныхаа төлөө ийнхүү шалгагдаж байна. Түүнд "үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон" гэдэг ял тулгаж байгаа юм байх. Таван жилийн ялтай л гэнэ, нэг сар хорино л гэнэ.

Яг үнэндээ Эрүүгийн хуульд ч тийм зүйл анги, гэмт хэрэг бичээгүй. Соц үед бол “социалист үзэл суртлыг шүүмжлэх” нь гэмт хэрэгт тооцогддог байсан юм гэнэ лээ. Тэгсэн манай Хууль зүйн сайд "Чингис хааныг маань үгүйсгэлээ, гутаалаа, доромжиллоо" гээд бариад авч. Өмнө магтаад шоронд ордог байсан бол одоо муулаад /муулах юу байх вэ дээ, жаахан егөөдсөн л байна лээ/ шоронд ордог болох нь. Цаг наашилж байна гэх үү, цаашиллаа гэх үү…

Уг нь бол элгийн юм л даа. Энэ хэрэг угаасаа цаашаа явахгүй, явах ч боломж ч байхгүй. Эрүүгийн хуульд байхгүй гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаж болохгүй. 

Гэхдээ, ард нь нэг "зэвүүн" юм бий. Хууль зүйн сайд болон цагдаагийн генералууд ажил, албан тушаалаа яаж гүйцэтгэж байна вэ? гэдэг асуудал. Энэ хүмүүс хуулийн дор ажилладаг уу, хуулийн дээр гараад суучихсан уу? Гэмт хэрэгтэй тэмцээд байна уу, эсвэл тэмцэж байгаа дүр үзүүлээд байна уу? гэдэг асуудал.

Сүүлийн үед олон нийтийг айдас хүйдэст автуулсан, жигшүүртэй гэмт хэрэг цөөнгүй гарах болсон. Хамгийн сүүлийнх нь Ховдод гарсан. Айлын нялх хүүхдийг хөнөөгөөд, шатаагаад нуучихсан. Иймэрхүү зүрх зүсэм, хирдхийлгэм хүнд гэмт хэргүүд дээр цагдаагийн байгууллага нэг ч удаа дуугардаггүй. Тэгсэн хэрнээ нийгэмд шуугиан тарьсан, олон нийтийн сүлжээгээр давалгаалж байгаа сэдэв дээр дөрөөлж “пиар” хийх гэж оролдоно. Хоёр тал болоод хэрэлдээд эхлэхээр нь харж байгаад ялж байгаа талд нь ороод ялагдаж байгааг нь гөвшөөд эхэлдэг. Товчхондоо соошлаар удирдуулж ажлаа явуулдаг гэсэн үг.

Сая ч гэсэн үнэндээ тийм л зүйл боллоо. Чингис хаанаа өмөөрөөд, шуугиад, дийлээд эхлэнгүүт нь манай сайд гарч ирээд, баатарлаж байгаа нь энэ. Эцэст нь өөрөө эргээд элэг доог. Муухай дээр улцан гэдэг л болж байгаа юм.

Ер нь ганц Хууль зүйн сайд гэлтгүй, Засгийн газрын бүх ажил, сайд нарын үйл ажиллагаа соошил дээр, элдэв гоё зурагтай постер, рийл дээр л тогтож байна. Хуучин цагт “хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөх” гэж ярьдаг байлаа. Одоо хийж байгаа ажлаасаа үйлдвэрлэж байгаа соошил контент, пиар нь арван алхмын түрүүнд явж байна. Маяг биш “мораль” болоод тогтчихлоо. Үлгэрлэвэл, урдаас нь харахад гонжоом, зангиа болсон ганган амьтан бөгсөө гялалзуулаад яваатай л утга нэг юм.  

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун зэрэг 9 асуудлаар тохиролцжээ 36 мин Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв 44 мин С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй 1 цаг 3 мин Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 3 цаг 9 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 3 цаг 22 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 3 цаг 31 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 35 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 4 цаг 26 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 4 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 4 цаг 43 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 19 цаг 49 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 19 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 20 цаг 11 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 20 цаг 20 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 20 цаг 29 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 20 цаг 44 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 21 цаг 6 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 22 цаг 24 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 18 мин Н.Учралын 9×9=81 нажид Өчигдөр 14 цаг 21 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Н.Учралын 9×9=81 нажид
Top