x

2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар нэр бүхий 13 гишүүний өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Ирэх оны төсөв болон төсвийн тодотгол хэлэлцэж байгаа үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь оновчтой эсэх, тогтвортой байдлын зөвлөлийн эрх үүргийг тодорхой болгох заалт туссан эсэх асуудлыг гишүүд тодруулж, хариулт авав.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс эдийн засгийг тэлэх, идэвхжүүлэх, эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг тогтвортой барих саналыг хэлж байв. Мөн Монголбанкны мөнгөний хатуу бодлогыг удаан хугацаанд хэрэгжүүлж байгаа нь зээлийн хүү буурахгүй, иргэдийн амьжиргаа дээшлэхгүй байна. Иймээс мөнгөний бодлогыг төсвийн хүрээтэй уялдуулж, богино хугацаанд хэрэгжүүлдэг байх уян хатан бодлого хэрэгжүүлдэг байх асуудлыг гишүүд тодруулж, санал хэлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийг баталснаар 435 мянган ахмадуудын суурь тэтгэвэр нэмэгдэж, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт зэрэг салбарын төрийн албан хаагчдын цалин 20-30 хувиар нэмэгдэнэ. Мөн иргэдийн амьжиргааг хамгаалах бодлогын хүрээнд мах, улаанбуудай, хүнсний ногоо, шатахуун зэрэг стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх боломж бүрдэх юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 58 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 7 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 12 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 3 цаг 51 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 3 цаг 54 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 36 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 22 цаг 48 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top