x

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Марокко улсын Агадир хотод болсон Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаан өндөрлөж, Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо. Ингэснээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна.

Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг мото спортын төрөл юм. Тамирчид хурд, тэсвэр хатуужил, навигацын ур чадвараа сорьж, газрын зураг болон навигацын төхөөрөмж ашиглан замаа тодорхойлж, хяналтын цэгүүдэд хүрдэг онцлогтой. Түүний хувьд Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин юм.

Тэрбээр “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын мото спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт гэж бодож байна. Энэ амжилт энд хүрээд дуусах биш харин дараагийн монгол тамирчдад хүрэх гүүр болох юм. Цаашдаа Монголын олон залуус Rally3, Rally2, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангилалд өрсөлдөн медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр би анхны алхмыг хийлээ. Маргааш Монголын олон тамирчин дэлхийн тавцанд зогсоно гэдэгт итгэж байна. Монголын нэрийг дэлхийд дуурсгахын төлөө хамтдаа урагшаа. Тусалж дэмжсэн бүх албан байгуулага, хувь хүмүүс, гэр бүлдээ, найзууддаа маш их баярлалаа” хэмээн цахим хуудастаа сэтгэгдлээ бичжээ.

Тэрбээр 2026 оны “Дакар Ралли”-д амжилттай уралдсаны дараа “Ралли Рэйд” ДАШТ-ий гурван гараанд өрсөлдсөн юм. Ингэхдээ BP Rally Portugal-ын уралдаанд хүрэл, Desafío Ruta 40 хоёрдугаар гараанд түрүүлсэн бол Rally du Maroc-т мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр гурван гараанд нийт 61 оноо цуглуулан 2026 оны “Ралли Рэйд” ДАШТ-ий Rally3 ангилалд дэлхийн аварга болж байна. 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 28 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 47 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 59 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 1 цаг 5 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 1 цаг 46 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 1 цаг 49 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ
Top