x

Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна

БОУАӨЯ салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, мэдлэг, технологи, туршлагыг Монгол Улсын хөгжлийн бодлого, салбарын тэргүүлэх зорилттой уялдуулж, бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.

Тус салбарт одоогоор олон улсын 35 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг БОУАӨЯ мэдээллээ. Тухайлбал, Монголд нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүй, институц, техникийн суурийг бүрдүүлж бэлэн байдлыг хангах, холбогдох зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх, “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь хотын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүлэмжийн хийн ялгарал багатай болгохын зэрэгцээ хотын үйлчилгээ, төлөвлөлтийг хүртээмжтэй болгох зорилготой юм.

Биологийн олон янз байдлыг хамгаалахад BIOFIN II хөтөлбөрөөр дамжуулан байгаль хамгааллын санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох, санхүүжилтийн дутагдлыг багасгах шийдлийг хэрэгжүүлж, монголын байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизм, тэр дундаа хамгааллын сангийн тогтолцоог хөгжүүлнэ.

Үүний зэрэгцээ газрын доройтол, бэлчээрийн даац, ойн экосистемийн доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг нэг дор авч үзсэн ландшафтын түвшний төслүүд хэрэгжүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах CBIT-II төсөл нь хүлэмжийн хийн ялгарлын тооллого, хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог боловсронгуй болгож, монголын уур амьсгалын бодлогын хэрэгжилтийг илүү бодит мэдээлэл, тооцоонд тулгуурлах нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байгааг 2027-2028 оны тэргүүлэх чиглэл, хэрэгжилтийн үр дүн, цаашид шийдэх асуудлыг нэгтгэн хэлэлцэх уулзалтын үеэр тодотгож байлаа.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний зорилтыг хэрэгжүүлэх, ногоон эдийн засаг, нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг багасгах, усны нөөцийн аюулгүй байдлыг хангах чиглэлд төсөл, хөтөлбөрийн үр нөлөөг төвлөрүүлэх нь чухлыг онцлов. Үр дүн тодорхой, хэмжигдэхүйц байх, төслүүдийн уялдаа, давхардлыг арилгах, асуудлыг хариуцах эзэнтэй шийдэх, төлөвлөлт, мэдээлэл, тайланг нэгдсэн шаардлагаар хэрэгжүүлэх, төслийн үр дүнг тогтвортой, үргэлжлүүлэн ашиглах нөхцөл бүрдүүлэхэд анхаарах ёстойг тэмдэглэлээ. 

Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагааг 1992 оноос эхлүүлж, өнгөрсөн хугацаанд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх, экологийн чухал бүс нутгийг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хөгжүүлэх зэрэгт ахиц гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 8 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 28 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 39 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 45 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 1 цаг 26 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 1 цаг 29 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ
Top