x

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

(УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш 28 жил өнгөрчээ. Гэвч Монголын төр өнөөдрийг хүртэл аллагын захиалагч болон гүйцэтгэгчийг шүүхийн өмнө зогсоож чадаагүй л байна. Хууль хяналтын байгууллага шалгаж, гурван шатны шүүхээр "аллагын гүйцэтгэгч" хэмээн тогтоосон гурван этгээдийг Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын шахалтаар "эрүүдэн шүүгдсэн" хэмээн цагаатгаж, ялыг нь хүчингүй болгосноос хойш энэ хэргийн талаар дурсах ч хүн үгүй болов) 

Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчдын төлөөлөл оролцов. 

Монголын Ардчилсан Хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг нь Монголын боловсролын салбарын томоохон зүтгэлтэн Санжаасүрэнгийн 2 дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-нд төржээ. Эцэг Санжаасүрэн нь МУИС-ийн декан, Боловсролын Яамны орлогч сайд байсан бол эх Доржпалам нь хүний их эмч байжээ. Доржпаламыг “Сэрэлт” киноны эмчийн дүрээр нь Монголын ард түмэн андахгүй мэдэх бөгөөд монголчуудын дунд “шар Дамдинсүрэн” гэж алдаршсан А.Симуковын охин юм. А.Симуков Монголын анхны газрын зургийг үйлдсэн монгол судлаач эрдэмтэн хүн байжээ. С.Зориг нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөж, Москвагийн Улсын Их Сургуулийн философийн ангийг дүүргэжээ. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нийслэлийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 онд Парламентийн бүлгийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажиллаж, 1992-1998 онд УИХ-ын гишүүн, “Оюунтүлхүүр” сангийн хүндэт Ерөнхийлөгч, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Сүхбаатарын талбай дээр өрнөсөн ардчиллын төлөөх бүх л цуглаануудыг удирдан зохион байгуулж, иргэдийг ардчилсан хөдөлгөөнд уриалан дуудсан юм. С.Зоригийн удирдсан ардчилсан жагсаал цуглааны үр дүнд 1990 оны 3 дугаар сард эрх барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч шинэ түүх эхэлсэн билээ. 1990 оны 6 дугаар сард Улсын Бага Хуралд сонгогдож Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлах ажилд оролцжээ.

Ц.Элбэгдоржийн ахалсан Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байх үе буюу 1998 оны 6 дугаар сард “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банктай нэгтгэх шийдвэр гаргасан гэдэг шалтгаанаар сөрөг хүчин болох МАХН-аас сонгогдсон гишүүд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж санасандаа хүрчээ.

Эрх баригч Ардчилсан Холбоо Эвслээс дараагийн Ерөнхий сайдыг томилуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди янз бүрийн шалтгаанаар буцааж байсан тэр үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр 4 сар ажиллажээ. Эл хугацаанд буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч монголын ард түмнийг цочроосон юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж эмгэнэл гашуудлаа илэрхийлж, энэ бол “улс төрийн зорилготой аллага байсан” хэмээн тодорхойлсон бөгөөд тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох гэж байсан хэмээх яриа нэлээд гарсан юм. Түүний аллагад олон хүнийг сэжиглэн мөрдсөн ч одоог хүртэл нотолж чадаагүй билээ. С.Зоригийн хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 10 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 20 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 1 цаг 36 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2 цаг 6 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2 цаг 37 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2 цаг 52 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 4 цаг 28 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 4 цаг 39 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 4 цаг 44 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 4 цаг 50 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 4 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 4 цаг 57 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 6 цаг 3 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 6 цаг 22 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 7 цаг 3 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 7 цаг 9 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 7 цаг 20 мин Худлаа... 7 цаг 45 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 7 цаг 54 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 7 цаг 59 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top