x

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Иргэд, тээвэрчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 28-30-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Хур тунадас: Есдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Есдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29 болон 10 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: 27-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 28-30-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр 28, 29-нд ялимгүй хур тунадас орно.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 27-нд шөнөдөө 1-6 хэм дулаан, Яармаг, Сонгиноны орчмоор 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, 28-30-нд эрс хүйтэрч шөнөдөө 3-8 хэм, Яармаг Сонгины орчмоор 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 25 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 43 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 55 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 1 цаг 12 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 1 цаг 12 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 2 цаг 6 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 4 цаг 30 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18
Top