x

Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна

/Kazinform/ Шинэ тогтвортой цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тухай хуулийн төслийг Италийн Сенат эцсийн хувилбараар нь дэмжжээ. Энэ тухай Agenzia Nova агентлаг мэдээлснийг Kazinform дамжууллаа.  

Тус улсын Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Жилберто Пикетто-Фратин мэдэгдэхдээ, хуулийг баталснаар шинэ цөмийн эрчим хүчний технологийн судлах зорилгооор гурван жилийн өмнө эхлүүлсэн үйл явц дуусаж байна гэв.    

Хуулийн төслийг боловсруулахад тус салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг татан оролцуулжээ. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд засгийн газар дагалдах хууль тогтоомжуудыг гаргах эрхтэй болох юм.

Хуульд зааснаар, цөмийн тогтвортой эх үүсвэрүүд ба халуун цөмийн урвалаас эрчим хүчийг гарган авах, ашиглахад чиглэсэн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаас гадна туршилт, байршуулалт, барилгын ажил, эрчим хүчний объектуудыг ашиглах дүрэм журмуудыг тодорхойлжээ. Мөн цөмийн объектуудыг ашиглалтаас гаргах, цөмийн түлштэй харьцах,түүнимйг хадгалах, бүрэн булшлах асуудлуудыг зохицуулна.

Парламентын шийдвэрийг Италийн Ерөнхий сайд Жорж Мелони “зоригтой бөгөөд ухаалаг сонголт” хэмээн үнэллээ. Тэрбээр хэлэхдээ “Итали улс бараг 40 жилийн дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэх эрхзүйн үндсийг дахин тавьж байна. Бид өнөөдөр хөрш улсуудаасаа цөмийн цахилгаан эрчим хүчийг худалдан авч бөгөөд өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байна. Харин энэ хууль нөхцөл байдлыг өөрчлөх ёстой” гэв.  

Цөмийн эрчим хүчний салбарын хөгжил нь эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, гадаад улсуудын нийлүүлэлтээс хамаардаг байдлыг багасгах, олон улсын хямрал нь цахилгаан эрчим хүчний үнэд нөлөөлдөг байдлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг Мелони онцлон тэмдэглэлээ.

Одоо засгийн газрын хувьд, аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөл олгох, цөмийн хаягдалтай харьцах, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахтай холбоотой дүрэм журмуудыг боловсруулах шаардлагатай болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 10 мин Бид бол монголоид хүмүүс 23 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 42 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 4 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 22 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 34 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 1 цаг 51 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 1 цаг 51 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 2 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 13 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 9 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top