x

Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв

/Reuters/ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён баасан гаригт буюу өнөөдөр "Улс орноо мөргөлдөөнд татагдан ороход хүргэх цэргийн хүчийг Ойрх Дорнод руу илгээхгүй" гэлээ. Гэсэн хэдий ч тус бүс нутгийн усан замын аюулгүй байдлыг хангахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх эсэхээ Сөүл судалж байгаа ажээ.

Өмнөд Солонгос далайн дээрэмтэй тэмцэх ажиллагааны хүрээнд Сомалийн эрэг орчимд тэнгисийн цэргийн хүчээ байрлуулаад байгаа боловч Ирантай үүссэн сөргөлдөөнтэй холбогдуулан Вашингтоныг цэргийн хүчээр дэмжихэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уриалгыг хүлээн авахаас татгалзсаар байгаа юм.

"Бид дайнтай холбоотой аливаа ажиллагаанд оролцох, дайнд татагдан ороход хүргэх цэрэг байрлуулахгүй. Үүнийг би маш тодорхой хэлж чадна. Энэ зорилгоор бид ямар нэгэн хэлбэрээр цэргийн хүч, хэрэгсэл илгээхгүй" гэж Ли хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. 

"Гэсэн хэдий ч Өмнөд Солонгос бусад улс орны адил худалдааны хөлөг онгоц болон газрын тосны тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хамгаалах, мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд тодорхой хэмжээний арга хэмжээ авах шаардлагатай гэдэг нь тодорхой" гэж тэрбээр нэмж дурдсан байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар Ормузын хоолой руу цэргийн хүч илгээх боломжийг судалж байгаа боловч дотоодод төдийлөн дэмжлэг хүлээхгүй байгаа ажээ.

Ирантай хийж буй дайнд хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна хэмээн Д.Трамп Өмнөд Солонгосыг шүүмжилж, хоёр улсын зэвсэгт хүчний энэ зун хийхээр төлөвлөсөн цэргийн хамтарсан томоохон сургуулилалтуудын цар хүрээг багасгасан нь АНУ-ын холбоотон улс болох Өмнөд Солонгосын эрх баригчдыг түгшээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 23 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 28 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 36 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 40 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 56 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 1 цаг 3 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 1 цаг 18 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 4 цаг 20 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 4 цаг 25 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 4 цаг 30 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 4 цаг 37 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 5 цаг 50 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 6 цаг 12 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 6 цаг 23 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 6 цаг 27 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 6 цаг 38 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  6 цаг 48 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 7 цаг 23 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 7 цаг 42 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 7 цаг 50 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б...
Top