x

Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Жил бүрийн энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэж, аялал жуулчлалын нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолдог. 

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өсөлтийг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism) онцолж, 2026 оны эхний хагас жилийн байдлаар олон улсын жуулчдын урсгал 39 хувиар өссөн үзүүлэлтээр дэлхийн өндөр өсөлттэй орнуудын нэгээр нэрлэсэн байна. 

Цаашид аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол Улсын аялал жуулчлалын салбарын дижитал платформ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.  

Энэхүү төсөл нь дижитал технологи, хиймэл оюуны шийдлийг салбарт нэвтрүүлж, аялал жуулчлалыг илүү ухаалаг, хүртээмжтэй, тогтвортой хөгжүүлэхэд чиглэх юм. 

Монгол Улсад энэ сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Сүүлийн дөрвөн жилийн мөн үеийн үзүүлэлтийг харьцуулбал:

• 2023 онд 364,594

• 2024 онд 435,037

• 2025 онд 478,452 жуулчин ирж байсан бол 2026 онд 737,338-д хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад жуулчдын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бид бол монголоид хүмүүс 9 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 28 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 49 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 7 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 20 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 1 цаг 37 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 1 цаг 37 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 2 цаг 31 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 4 цаг 55 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18
Top