x

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

УИХ-ын Тамгын газар, Азийн сан, Unread Media хамтран зохион байгуулсан “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцов. Тэрбээр баг тус бүр ажил хэрэгч технологийн шийдэл танилцуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, мэдээллийг илүү ойлгомжтой, цэгцтэй, үр өгөөжтэй байдлаар олон нийтэд хүргэх технологийн шийдлийг хүлээн авч, цаашид ч нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглан парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэлээр өөрсдийн шийдлээ танилцуулсан “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээнд нийт 32 багаас шалгарсан шилдэг 10 баг оролцож, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлджээ.  Багууд УИХ-ын Тамгын газрын олон нийтэд ил болгосон хуулийн хүрээнд ашиглах боломжтой бүх дата, мэдээллийг технологийн шийдлээр хэрхэн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдгийг гол зарчмаа болгож ажилласан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүү, Азийн сангийн Засаглалийн хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Альфа Брэйн” компанийн захирал Т.Билгүүн нар ажиллаж, шилдгүүдийг тодруулсан юм.

I байрт “Хуралдай” баг  “Дагалдах актын хяналтын AI туслах” хөгжүүлэлтээр

II байрт “Сод тод гялалзана” баг “Хөгжлийн бэрхшээл оролцоонд саад болохгүй” хөгжүүлэлтээр

III байрт “Zero one” баг “Нээлттэй парламент-нээлттэй өгөгдөлд суурилсан AI туслах” хөгжүүлэлтээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсныг УИХ-ын  Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 33 мин Бид бол монголоид хүмүүс 46 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 5 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 26 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 44 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 57 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 14 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 14 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 8 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 36 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 32 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top