x

Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина

Нийслэлийн хэмжээнд энэ жилийн намрын мод тарилтыг есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулж, нийт 1.3 сая мод тарихаар төлөвлөжээ.

Намрын мод тарих өдрийн нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Иргэдийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо оролцохыг уриалж байна. Мод тарих ажлын хүрээнд нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн байна. Үүнээс одоогоор 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хийжээ.

Мөн тус хүрээлэнд 30 төрөл зүйлийн 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж, ургалтын үзүүлэлт өндөр байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бид бол монголоид хүмүүс 9 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 28 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 49 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 7 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 20 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 1 цаг 37 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 1 цаг 37 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 2 цаг 31 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 4 цаг 55 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18
Top