x

Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн

Швед улсад төвтэй Nortvort компани нь цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч бөгөөд 2023 онд Канадын Квебек мужид үйлдвэрээ байгуулах төслийг эхлүүлж, төсвөөс нь 2.7 тэрбум канад долларын санхүүжилт гаргуулах гэрээг байгуулжээ. Орон нутгийн иргэдэд ажлын байр, эдийн засгийн амлалт өгсөн тус компани үүндээ Засгийн газрыг шууд итгүүлэх төлөөний хүмүүс, өндөр албан тушаалтнуудыг "хөлсөлж", мөн тэднийг компанийн хүний нөөцдөө татан авснаар шийдвэр гаргах түвшин дэх холбоо сүлжээ, хууль батлах явцын талаарх мэдээлэл, мэдлэгийг нь ашиглан маш хурднаар төсвийн шийдвэр гаргуулсан төдийгүй Засгийн газар нь тус компанийн бизнес загвар, санхүүгийн тогтвортой байдал, технологийн эрсдэл зэргийг нягтлалгүйгээр 2.0 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг татаас, зээл, баталгаа хэлбэрээр олгосон байна.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ төсөл амжилттай болвол ашиг нь тус компанийн эзэмшигчдийнх, ачаалал нь төсөв бүрдүүлэгч татвар төлөгчдийнх. Хэрэв мөн бүтэлгүйтвэл ашиг нь тэднийх, алдагдал нь иргэдийн нуруунд ирэх байв. Аль ч үр дүн нь Northvolt компанийн хувьд ашигтай байсан гэсэн үг. Ашиг хувийнх, алдагдал нийтийнх болно. Энэ загварыг “төсвийн капитализм” гэж нэрлэдэг.

Эцэст нь энэ компани 2024 оны сүүл гэхэд санхүүгийн хүндрэлд орж эхэлсээр 2025 онд дампуурлаа зарласан юм. Ийм том, тэнэг шийдвэр хаалттай хаалганы цаана л гардаг.

Парламент, олон нийт хангалттай мэдээлэл авдаггүй. Тэд бүтэлгүйтсэний дараа л мэдээлэл авдаг. Монголын жишээгээр бол манай тал анх гэрээ байгуулж байх үед Оюутолгойн уурхай 2. 5 тэрбумаар босно гэдэг нөхцөл дээр 34 хувийг эзэмших гэрээ хийсэн ч дараа нь анхны хөрөнгө оруулалт 7,5 тэрбум, дараа нь 20 тэрбум, одоо хэд рүү дөхөж явааг мэдэхгүй. Ямар хэмжээний зүйлийн 34 хувийг хувьцаа эзэмшигчийн зээлээр авч байгаагаа тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар мэдээгүй гэхээр өнөөдөр нүүр дүүрэн энд тэнд цэцэрхэж явахаасаа ичмээр санагддаг. "Баярцогтоос өөр хүн ойлгохгүй гэдэг” пиар хийж нуусаар баталсан гэрээний явц, мэдээлэл ил тод байсан бол сийрэг толгойтой хэн нэг бизнэсмэн "тэгвэл бид 34 хувийн борлуулалтаа авья" гэж 20 мянган хувьсагчгүйгээр энгийн логикоор хэлэх байсан.

Яг ийм байдлаар өөрт ашигтай шийдвэр гаргуулдаг revolving door буюу эргэдэг хаалга гэх технологи байдаг.

Нэгд,Засгийн газарт төлөөний хүмүүсээ ажиллуулж шийдвэр гаргуулсны дараа тэднийг компанидаа авч хүний нөөцийн эргэлт хийх аргатай ба асуудал нийгэмд ойлгогдсоны дараа өнөөдүүл нь төрд байхгүй тул хариуцлага тооцох боломжгүй болдог.

Хоёрт, Засгийн газрыг эдийн засгийн аргаар шантаажлах. Үйлдвэрээ хаана, нүүлгэнэ, хүмүүс ажилгүй болно, эдийн засгийн өсөлт зогсоно, хөрөнгө оруулалт чинь шатна гэх мэт.

Гуравт, хэвлэл мэдээллийг гартаа авах буюу мэдээллийн монополь үүсгэх. Тэд олон нийтийг ногоон ажлын байр, байгаль дэлхийн сүйрэл гэх мэт уриа лоозонгоор бөмбөгдсөн. “Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжихгүй бол 1000 ажлын байр алдагдана”, Квебек муж цахилгаан тээврийн салбарт тэргүүлэх боломжоо алдана” гэх мэт айлгасан мэдээллүүдийг цацаж байжээ. Харин үүний цаана Northvolt дампуурвал хөрөнгө оруулалт буцаан төлөгдөхгүй нөхцөлийг Засгийн газар нь тэдэнтэй гэрээлсэн байсныг хэн ч анзаараагүй юм байна.

Дүгнэлтийн оронд

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй айлчлалд олон нийт яагаад бухимдаад байгаагаа онож хэлж чадахгүй л байгаа болохоос биш бүх юм углуургаараа буруу байгааг мэдээд буй хэрэг юм. Ойрын үед болсон үйл явдлуудыг холоос эхэлсэн гажуудалтай холбоод бод доо...

Эрчим хүчний яаманд болсон аукцион буюу MCS-ийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төсөл бол жинхэнэ эргэдэг хаалганы жишээ. Ийм шийдвэр гаргуулахын тулд хаалгыг хаана. Нам, төртэй эрх ашгийн улаан утсаар холбогдоно. Угаасаа төсвийн мөнгөөр төсөл хэрэгжүүлж ирснээрээ алдартай MCS компани төсвийн капитализмын хожигчийн сонгодог төлөөлөл юм. Ялагдагч нь иргэд, татвар төлөгчид, тэдэнтэй өрсөлдөж чадахгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг.

Өнөөдөр төсвийн тендерийн зах зээл жилд 4 их наяд төгрөг, жилд зарлагддаг тендерийн тоо 40 мянга гаруй. Өдгөө үүний 70 хувь нь 10 компанид очдог гэсэн цочирдом мэдээлэл бий.

Төр дэх компанийн “хүний нөөц” болсон Б.Найдалаа, Т.Доржханд нарын сайдууд тайлбараа оноож чадахгүй ээрч гацаж байх зуур Ерөнхий сайд нь айлчлалд нисчээ. Айлчлалын араас энэ байтугай өндөг шидэхээр уур амьсгал бүрдсэн байсан.

Айлчлалын багт нь өнөө л лоббистууд, нам, намыг санхүүжүүлэгч бизнесийн төлөөллүүд, тэгээд хэвлэлийнхэн. Төр бүх зүйлийг худалдан авсаар тэд бүгд нэг тал болчихсонд нийгэм бухимдаж байгаа хэрэг.

Өнөөдөр сэтгүүлзүйн аль гайгүй гэсэн болгон, редакц хэлбэрээр оршин тогтнож буй мэдээллийн хэрэгслүүдийн санхүүжилтийн 80 шахам хувь нь улстөрийн санхүүжилт, 10 гаруй хувь нь бизнесийн санхүүжилт боловч улстөрийн эрх ашиг хамгаалах нөхцөлтэй байгаа. Энэ дундуур нийтийн эрх ашигт үйлчлэх гэж зовж байгааг ч хардаг.

Төрийн, төсвийн, улс орны аюулгүй байдлын хэмжээний шийдвэр хаалттай хаалганы цаана гардаг болох үед илэрдэг нэг шинж тэмдэг нь зөвлөхүүд, сайдууд өөрсдөө мэдээллээ өгдөг явдал юм байна. Нээлттэй байгаа юм шиг мөртлөө өөр бусад эх сурвалжийг хааж, үнэгүйдүүлж, “хамгийн том хүн хамгийн үнэн” гэдэг төөрөгдлийг үүсгэж, үнэндээ бол өөрсдийн хүссэн хагас үнэнийг ярьж нийгмийг төөрөгдүүлдэг. Дээр дурдсан Northvolt компанийн жишээнээс үзэхэд төрийн хуучин албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “шинжээч”, эсвэл “зөвлөх” байдлаар яриа тайлбар өгч, компанийн байр суурийг дэмжиж байжээ. Энэ дунд хараат бус шинжээч, жинхэнэ мэргэжилтнүүдийн дуу хоолой дарагдаж, хэт нэг талыг баримталсан мэдээлэлд олон нийт живсэн байна. Хамгийн осолтой нь хэвлэлүүд компанийн албан мэдээлэл, Засгийн газрын албан ёсны мэдэгдэл, эдийн засгийн хөгжлийн агентлагийн тайлбар зэрэгт тулгуурлаж байсан ч гэрээ, тайлан, дотоод аудит зэрэг мэдээллүүд хаалттай учраас сэтгүүл зүйн шүүмжлэлт дуу хоолой хязгаарлагджээ. Эдгээр шинж тэмдгүүд маш танил уншигдаж байгаа биз?!

Монголд өнөөдөр хараат бус чөлөөт хэвлэл гээчийг төр, чухамдаа МАН санхүүжилтээрээ гар дороо төвлөрүүлж байгаа нь үнэний хаалгыг хааж буйтай адил. Сэтгүүлчид төрийн айлчлал “би явсангүй, чи явчлаа” гэж барьцаад байгаа ч хэрэг биш. Төрийн айлчлалд төсөв мөнгө үрлээ гээд байгаадаа ч биш. Энэ бол бүр жижиг зүйл. Төр тодорхой зардалтай байх ёстой, зангарагтай байх ёстой. Үүний ч тулд төсөв байдаг.

Харин хамгийн гол юм нь нийгмээрээ энэ төр засагт, нэгэнт иргэдээсээ тасарч тайзан дээр жүжиг тоглох болсон улстөрчдөд, төр засагт итгэж чадахгүй байгаа юм. Хамгийн гол нь тэдний тайзны хөшгийг жүжигчдэд нээж хааж өгч, үнэнийг улам холдуулж буй чөлөөт гэх хэвлэлд өөрсдөө ч, иргэд ч итгэж чадахгүй болсны л илрэл юм.

З.Богилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 11 цаг 2 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 11 цаг 8 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 11 цаг 21 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 11 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 11 цаг 40 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 11 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 11 цаг 55 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 12 цаг 1 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 12 цаг 16 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 14 цаг 32 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 16 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 16 цаг 43 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 36 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна Уржигдар 19 цаг 36 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ Уржигдар 17 цаг 55 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Уржигдар 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Уржигдар 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Уржигдар 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Уржигдар 13 цаг 22 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг...
Top