x

Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн нэрс дуулдаад байгаа. Хоёулаа УИХ-ын гишүүн, хоёул сайд дарга хийж явсан хүмүүс.

Эх сурвалжийн дурдсанаар Н.Учрал өөрөө Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнг хэрэг эрхлэхийн даргаар тавих санаатай байна гэх. Гэвч иргэн У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнийг томил гэсэн юм уу даа. Хэрэв энэ мэдээлэл ортой бол бид Засгийн газраас их юм горьдолтгүй юм байна гэж ойлгомоор.

Энэ хоёр хүний ажил гүйцэтгэх байдал, ажил хийж ирсэн замналыг харвал газар, тэнгэр шиг ялгаатай. Тиймээс ч жинг нь харьцуулбал цутгамал ганг хатсан сүрэлтэй зүйрлэх шиг гээд байгаа юм. Б.Чойжилсүрэн ямар ажил эрхэлж байв гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Сангийн сайд, Эрчим хүчний сайд, дөрвөн удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүн болж байсан зэрэг нь энэ хүн төрийн ажилд хатаагдсан ган шиг болжээ гэж хэн ч хэлнэ.

Түүний хувийн компанийн гүйцэтгэж байгаа ажил барьж байгаа том том хороололлууд зэрэг нь энэ хүн ажил гүйцэтгэх ямар чадвартайг илтгэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ юу хийж гүйцэтгэв гээд харцгаая. 2020–2022 онд ШӨХТГ-ын дарга, 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2003–2012 онд "Силк Роуд" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэжээ. 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.

Н.Учрал Ерөнхий сайд хэрэв ажил гүйцэтгэх, бас түшиг тулгуур болох хүн авъя гэвэл хэн ч харсан Б.Чойжилсүрэн нь дээр харагдаж байна. Үзэл бодол санаа сэтгэл нийлдэг болоод л өөрөө ажилд авах санал гаргасан байх. Гэвч мэдээж Б.Бат-Эрдэнэ л хэрэг эрхлэхийн сайд болж таарах болов уу. Нөгөө хэнээс ч илүү эрх мэдэлтэй “иргэн” хүн нь захиалсан юм бол.

Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн бол Байгаль орчны сайд хийгээд юу бүтээснийг нь хэн ч санахгүй байна. COP-17 гэж нэг юм хийх болгуулж татварын 156.2 тэрбум төгрөг үрж дуусгасан л байх. Хаа байсан хэдэн африк малчид ирээд таван ямаа яаж хариулах вэ гээд яриад байсан бил үү юу билээ. Ийм л нэг хөнгөн жингийн “цаасан дэвүүр” шиг гэж хэлж болмоор нөхөр л дөө. Гэвч энэ хоёрын хэнийг ч авахгүй бүлгийн дарга Ж.Батжаргал нарын нөхдүүдийн нэрс дуулдах боллоо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 8 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 2 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 2 цаг 19 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 12 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 18 цаг 4 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 19 цаг 46 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 16 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 20 цаг 35 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top