x

Худлаа...

УИХ тарвал таарна... УИХ тар гэх үг бухимдсан иргэдийн амнаас унаж л байдаг үг. Эрх барьж байгаа хэсэгт дургүйцсэн, ихэвчлэн засгийн газруудын явуулсан бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болох үеэр парламент руу халтирсан иймэрхүү уриа талбай дээр гарч ирэх нь олонтаа. Харин энэ удаагийн биднийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүдийн амнаас дээрх үг жигтэй их гарч байгаа нь эл парламентын бас нэг онцлог болон үлдэх нь шиг байна. Энэ юуны шинж вэ?

Туршилтын үеийн хэмээн хожим түүхэнд үлдэх нь тодорхой  энэхүү 126 гишүүнтэй парламентын дотроос "УИХ тарвал таарна, УИХ тарсан ч яадаг юм" гэх үгс амных нь салианаас юу юугүй үсрэн гарч ирж байгаа нь тэдний улс төрийн төлөвшилгүй, институцийн хариуцлагын талаар гүн гүнзгий ойлголтгүй, хэт түүхий байгаагийн шинж гэж харж болно. Тэдний олонхоос төлөөллийн үүргээ ухамсарлаагүй ийм хөнгөн нимгэн байдал нэвт ханхалдаг. Уг нь сонгогчид тэднийг тодорхой үзэл баримтлал, амлалтыг шинжин, гол нь олон нийтийн эрх ашгийг төлөөлүүлэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгосон. Гэвч хүндрэл тулгармагц шууд  "тарах" тухай ярьж байгаа нь тэд хаана, хэнийг төлөөлж суугаагаа бүрэн ухамсарлаагүй, хариуцлагын өмнө зөвхөн зугтах мэдрэмж нь хөгжсөн, илэн далангүй хэлэхэд нялх нойтон шинжийнх нь л илрэл юм. Үнэнийг хэлэхэд тэд байшингийнхаа гадна талаас үлээж буйг огтхон ч мэдрэхгүй хэрнээ байшин доторх улс төрийн нөхцөл байдалдаа түүртэж дуусаж байна. Мэдээж энэ бүхэн УИХ-ыг улс төрийн хатгүй, чадавхжаагүй, тоглоомын дүрмээ ойлгоогүй, эрээвэр хураавар нялхсын цуглаан болгож орхисны гай биз. Энэ бүх арчаагүй байдлаас болж парламентын нэр нүүрэнд багагүй шавар шавхай үсэрч байгаа нь хамгийн харамсалтай явдал юм. Парламентын засаглалын амин сүнс нь зөвшилцөл, мэтгэлцээн байдаг. Гэтэл манай хэдэн алиалагч санал зөрөх бүрдээ гарч ирээд л ямар нэгэн хэмжээсгүйгээр олон нийтэд эр эмгүй орилж байдаг болсон.

Яг жинхэндээ энэ танхимд суухаас үнэнээсээ залхсан хүн сүүлийн 30 жил лав гараагүй. Би хувьдаа үзээгүй. Дөнгөж хөл тавьж орж ирсэн нь эхлээд улстөрч болохын төлөө, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө явдаг. Дараагийн шатаар өгссөн нь эрх мэдлийн үзүүрт хүрэхийн төлөө алхдаг. Байнгын хороо удирдах түвшинд хүрэх ч өнөөгийн хэд шиг ээлжлээд туудаг амар хоол байгаагүй. Одоо бол сайдын алба ээлжийн алба болтол монголын Төр доошоо унасан. МАН-ын гишүүдээс сайд болж үзээгүйг нь тоолох илүү хурдан. Бүгд ямар нэг байдлаар сэтэртэй дарга нар болцгоосон. Өмнө нь эрхбиш Төрийн түшээдээ мэддэг байлаа. Гэтэл одоо 126-гийн олонхыг ард түмнээрээ таних нь юу л бол. Манлайллаараа монголын ард түмэнд шинээр танигдсан гишүүн ганц хоёроос хэтрэхгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Хуучин гишүүд нь ч шилдгүүдийн дунд сүүл мушгиж, сүрэнд нь дарагдаж явсан ч өнөөгийн сүргээ толгойлох зэрэглэлд очсон шиг байна.

Ийшээ орж ирсэн л бол эргэж гарахыг хүсдэг нь нэгээхэн ч үгүй. Яаж дахин дэвших вэ гэдгээ л бодож байдаг. Юу үнэн, энэ үнэн. Яг өнөөдөр бол УИХ-ын гишүүнээр ахин сонгогдохын тулд ядаж зүсээ таниулахын төлөөх шог гараанууд явагдаж байна гэж харахад нэг их буруудахгүй. Бүрэн эрхийнх нь хугацаа талаасаа өнгөрөөд явж байхад бид өдөрт л нэг шинэ гишүүнтэй “танилцаж” байгаа биз дээ. Хамгийн гунигтай нь дахин сонгогдохын хүслэнтүүд маань гарч ирээд “УИХ таръя” хэмээн хэчнээн чангаар хашхирах тусам хэн ч сонсохгүй, хэн ч тоохгүй болж дээ. Тэдэн дотроос яг ажиллаж байгаа нь дэндүү цөөн байдаг. УИХ-ын намрын ээлжит чуулган нээгээд хоёр долоо хонож байгаа ч Хууль зүйн сайдын томилгооноос өөр юу ч хэлэлцсэнгүй. Төсвийн тодотгол нь тэдний хувьд хэддүгээрт эрэмбэлэгдэж байгааг сонгогч олон энэ удаа эрхбиш сайн харж авч байгаа биз ээ.

Өнгөрсөн жил эрх баригч нам дотоодын дайндаа мөн л хөл толгойгүй живж, төсвөө хэлэлцэж чадахгүй шившгээ хутгаж, ард иргэдийн аж амьдралыг яаж унагасан билээ. Өнөөдөр мөн л янзаараа, өөрчлөгдсөн юм алга. Зальтай зарим нь "УИХ-ыг тараая" гэчихсэн жүжиж харагдана. Хууль журмаа эрхбиш мэдэх байлгүй. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлж, түүнийг нь Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд тарах ёстой. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Ийм учиртай. Түүнээс нэг хоёр гишүүн гарч ирж шоу дэглэснээр, хэсэг бусаг иргэн "УИХ-ыг тараая" гэж орилсноор тарахгүй. Энэ удаагийн парламентаас 84-өөс дээш гишүүн тогтоол өргөн барьж чадах уу. Тэгээд тэрийг нь бусад нь дэмжих үү. Үгүй шүү дээ. Тэгэхээр тэдний энэ алиа үзүүлбэрийг тоох хэн ч байхгүй. Тоож үзэхээр үнэ цэнтэй, нэр төртэй нь хэд билээ.

МАН сөрөг хүчин байхдаа ч, хамтарсан засгийн газар байгуулаад ажиллаж байхдаа ч үе үе санаанд нь нийцэхгүй, дур хүслийг нь хязгаарласан бодлого гарвал "УИХ-ыг тараах" тухай жүжиг тавьж гүйлддэг. Тэд энэ уриагаа зөвхөн улс төрийн шахалт, тактик болгон ашиглаж ирсэн л түүхтэй.

Энэ үед МАН-ын зүгээс АН-ын засаглалыг унагах, эсвэл хамтарсан засаг доторх эрх мэдлээ зузаатгах зорилгоор парламентыг тараах тухай хамгийн чанга дуугарч байсан ч эргээд дараа дараагийн сонгуульдаа улайран нэр дэвшиж байсан улстөрчдийн жишээг хэн ч сануулахгүй юм.

С.Бямбацогт... Тухайн үеийн байр суурь (2014-2015 он): АН-ын Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эдийн засаг хямарч, "Шийдлийн" гэх хамтарсан засаг байгуулагдах шатанд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт маш хатуу байр суурь илэрхийлж байв. Тэрээр "Энэ УИХ, Засгийн газар эдийн засгийн хямралыг давж чадахгүй мухардсан. Хэрэв АН бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, ээлжит бус сонгууль зарлах ёстой" хэмээн хэвлэлийн хурлуудаар мэдэгдэж байв.

Парламентыг "мухардсан, тарах ёстой" гэж байсан тэрээр МАН засагт хамтран орсны дараа байр сууриа бүрмөсөн мартсан. Одоо энэ нөхөр өнөөдөр УИХ- ын дарга.

2016 оны сонгуульд Ховд аймагтаа дахин нэр дэвшиж сонгогдсон. Хожим нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн сайд зэрэг өндөр албан тушаалуудыг дараалан хашсан.

2011 онд С.Батболдын (МАН) Засгийн газрын үед МАН, АН хамтарсан "Стандарт бус" засгийн газар байгуулаад байв. Энэ үеэр Сонгуулийн хуулийн тогтолцоо (пропорциональ уу, мажоритар уу гэдэг дээр) дээр хоёр нам тохиролцож чадахгүй гацахад МАН-ын нэр бүхий гишүүд "Сонгуулийн хуулиа баталж чадахгүй бол энэ УИХ хугацаанаас нь өмнө өөрөө тарах ёстой" гэх шахалтыг намынхаа удирдлага болон АН-д үзүүлж байв. Гэвч хуулиа тохиролцон баталмагц тарах тухай яриа нам дарагдаж, бүх гишүүд 2012 оны сонгуульд хуучин хугацаандаа нэр дэвшсэн юм. Ийм л алиалагчид шүү дээ. Итгэх хэрэгггүй...

Одоо зарим нь Ерөнхийлөгчийн сэнтийг сэрүүн зүүдлээд гүйж явах юм даа...

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 8 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 14 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 25 мин Худлаа... 50 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 59 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 1 цаг 4 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 9 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 12 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 1 цаг 15 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 1 цаг 19 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 1 цаг 21 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 2 цаг 27 мин Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 18 цаг 19 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 18 цаг 22 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 18 цаг 25 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 18 цаг 36 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 18 цаг 44 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 20 цаг 14 мин Жетро Монголд салбараа нээнэ 20 цаг 30 мин Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ 20 цаг 38 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top