x

Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ

Шатахууны хомсдол, үнийн өсөлт хэдэн сараар үргэлжилсэний улмаас иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Нийслэлчүүд өнөөдөр өглөө 10 цагаас эхлэн хотын төв талбайд машинтайгаа гарч жагсаал хийв. 

Сүхбаатарын талбайн баруун, зүүн талд автомашинууд цувран зогсож, жолооч нар машинаасаа бууж, хөдөлгөөнгүй зогсон эсэргүүцлээ илэрхийллээ. Жолооч нар автомашиныхаа дуут дохиог дуугарган бухимдлаа илэрхийлэв. Төв талбайд жолооч нараас гадна оюутан залуус, ахмад настнууд ч цугласан байна.

Сүүлийн саруудад шатахуун хомсодсоны  улмаас жолооч нар машиндаа хонож, өнжин дугаарлаж, зарим нь шатахуунаа өндөр үнээр шаглаж авахаас аргагүйд хүрээд байгаа. Засгийн газраас "шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна" гэж мэдэгддэг ч шатахуууны хомсдлыг дагаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцийн дарамт өрхийн амьжиргааг доош татсаар байна.

Хонины махны үнэ сүүлийн нэг жилийн дотор 10 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн бол үхрийн цул мах нэг кг нь 40 мянган төгрөгт хүрсэн. Хүнсний ногоо, гурил, будаа гээд өргөн хэрэглээний бүхий л бүтээгдэхүүн зогсолтгүй өсч байгаа. Жагсагчид "Татварын дарамт, үнийн хөөрөгдлөөс болоод Монголд амьдрах боломж улам бүр хумигдаж, УИХ, Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд байгаа онохгүй байгааг шүүмжлэв.

Жагсаалд оролцож буй иргэд "Ямар нэг захиалгаар жагсаалд оролцоогүй. Цахим орчинд тарсан зарыг хараад жагсаалд оролцож байна” гэдгээ хэлж байна.

Тэд “Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны хомсдол үүссэнийг ойлгоно. Гэхдээ нөхцөл байдал иймдээ тулсныг хүлээн зөвшөөрч, зөвтгөх боломжгүй. Ганц шатахууны асуудал биш. Эдийн засгийн хүндрэлтэй, хүмүүсийн орлого тасарч байна. Төр үргүй зардлаа багасгах шаардлагатай. Дотоодын нефтийн үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 1 цаг 9 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 1 цаг 12 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 1 цаг 14 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 1 цаг 26 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 1 цаг 34 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 3 цаг 4 мин Жетро Монголд салбараа нээнэ 3 цаг 20 мин Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ 3 цаг 28 мин Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 5 цаг 8 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 5 цаг 18 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 5 цаг 28 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 5 цаг 36 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 5 цаг 49 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 5 цаг 56 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 6 цаг 49 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 6 цаг 52 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 7 цаг 5 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цаг 21 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 7 цаг 31 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 20 цаг 38 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top