x

Жетро Монголд салбараа нээнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 19 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 22 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 24 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 36 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 44 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 2 цаг 14 мин Жетро Монголд салбараа нээнэ 2 цаг 30 мин Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цаг 18 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 4 цаг 28 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 4 цаг 39 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 4 цаг 46 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 4 цаг 59 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 5 цаг 6 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 5 цаг 59 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 6 цаг 2 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 6 цаг 15 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 6 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 6 цаг 41 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 19 цаг 48 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 20 цаг 39 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top