x

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Азербайжаны Баку хотод энэ сарын 4-нд эхлэх жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг хилийн чанадыг зорилоо.

Найм хоног үргэлжлэх тус тэмцээнд 96 орны 634 тамирчин оролцох юм. Харин манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин өрсөлдөнө.

Монголын багийн анхны мэдүүлэгт бага зэрэг өөрчлөлт орсон бөгөөд 66 кг-д Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Анхзаяа нар бэртлийн улмаас өнжихөөр болов. ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзул нар барилдах юм. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар зодоглохоор болжээ. ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс тав нь өдгөө Азийн наадамд барилдаж байна. Тэд тэмцээнээ дуусгаад Нагояагаас Бакуг зорино.

Энэ жилийн ДАШТ-ий эрэгтэй долоон жингээс -100 кг-д 56, эмэгтэйчүүдийн долоон жингээс 63 кг-д 48 бөх бүртгүүлсэн нь хамгийн олонд тооцогдож байна. Сугалааны үйл ажиллагаа энэ сарын 3-нд болох бол тэмцээн 4-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын барилдаанаар эхэлнэ.

Тэгвэл багийн барилдаанд 20 орны 400 орчим тамирчин зодоглоно. ДАШТ-ийг С1 телевиз албан ёсны эрхтэйгээр Монгол эх орон даяар шууд дамжуулах юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 5 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 15 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 26 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 34 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 47 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 54 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 1 цаг 47 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цаг 50 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 2 цаг 3 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 2 цаг 29 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 15 цаг 36 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 16 цаг 27 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 17 цаг 50 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 22 цаг 50 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 22 цаг 54 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 22 цаг 56 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 23 цаг 29 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 23 цаг 46 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр 12 цаг 24 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ
Top