x

Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

Сэлэнгэ аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай 86 удаа үзэгдсэн бүртгэл мэдээлэл ирж, малын хорогдол гарсан тул иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын удирдамжаар шуурхай ажлын хэсэг ажиллаж, дуудлага мэдээллийн дагуу шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд хүрэн баавгай 10 сумын нутаг дэвсгэрийн 36 нэр бүхий газарт нийт 86 удаа үзэгдсэн тухай бүртгэл мэдээлэл ирсэн бөгөөд 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газрыг оролцуулсан шуурхай ажлын хэсэг байгуулан нөхцөл байдалд хяналт тавьж, дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь ажиллаж байна.

Ажлын хэсэг нэн шаардлагатай дуудлага мэдээлэл ирсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэн, шаардлагатай шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Иймд иргэд, малчид ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, ялангуяа өглөө эрт, оройн цагаар ганцаараа зорчихгүй байх, мал сүргээ хараа хяналттай байлгах, хүнс болон малын тэжээлийн үлдэгдэл зэрэг баавгай татахуйц зүйлсийг ил задгай орхихгүй байхыг зөвлөж байна.

Мөн хүрэн баавгайтай таарсан тохиолдолд ойртох, хөөх, үргээх, зураг авахын тулд дагаж очих зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр аюулгүй зайд холдож, тухайн байршил болон нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхааруулж байна.

Холбогдох байгууллагууд иргэдээс ирсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг газар дээр нь шалган, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 20 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 23 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 36 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 52 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 1 цаг 2 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 14 цаг 9 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 15 цаг 0 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 16 цаг 23 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 21 цаг 23 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 21 цаг 27 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 21 цаг 30 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 22 цаг 2 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 22 цаг 19 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 22 цаг 38 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа Өчигдөр 10 цаг 37 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот Өчигдөр 10 цаг 15 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ Өчигдөр 10 цаг 06 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 57 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой Өчигдөр 09 цаг 46 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов Өчигдөр 09 цаг 37 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top