/Anadolu/ Туркийн олон улсын орчин үеийн урлагийн 21 дэх удаагийн "Contemporary Istanbul” үзэсгэлэнд 16 орны 70 галерей, 736 уран бүтээлчийн 1372 бүтээлийг дэлгэжээ.
Таван өдөр үргэжилсэн үзэсгэлэнг 38 500 хүн үзэж сонирхжээ. “Contemporary Istanbul” урлаг, соёл, боловсролын сангаас мэдээлснээр, олон улсаас хүрэлцэн ирсэн зочдын тоо өмнөх удаагийнхаас 50 хувиар нэмэгдсэн байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд 22 галерей анх удаа оролцсон бол Истанбул хотноо 37 орны тусгай урилгатай зочид, 148 байгууллагын төлөөлөгчидод хүрэлцэн иржээ.
Үзэсгэлэнгийн “Focus Asia” хэсэгт Хонконг, Шанхай, Токио, Сөүл, Шинэ Дели, Сингапур зэрэг Азийн хотын галерейнууд бүтээлээ дэлгэжээ. Түүнчлэн “Newcomers”, “New Grounds” хэсгүүдэд шинэ уран бүтээлчид, шинэлэг бүтээлүүдийг онцлон танилцуулсан байна.
“Contemporary Istanbul”-ийн дарга Али Гүрели хэлэхдээ, тус үзэсгэлэн нь олон улсын шинэ харилцаа, хамтын ажиллагааг бий болгоход хувь нэмэр оруулсныг онцлоод, ирэх жилийн хөтөлбөрт Герман улсыг онцлохоор сонгосныг мэдэгджээ.
Истанбул хотын Бейоглу дүүргийн Алтан эвэр булангийн хойд эрэг дагуу хоёр км үргэлжлэх түүхэн усан онгоцны үйлдвэрийн цогцолбор болох “Tersane Istanbul”-д уран баримлын тусгай маршрут гаргаж, Жауме Пленса, Арне Квинзе, Бахадир Барутер, Жонни Депп зэрэг уран бүтээлчийн 12 бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Мөн Оддвизийн “Istanbul City Walls” бүтээлийг Истанбул хотын ахиргааны углуулгад нэмсэн байна.
Залуусыг орчин үеийн урлагтай танилцуулах зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад үнэ төлбөргүй үзэх боломж олгосноор 1250 оюутан тус үзэсгэлэнд оролцсон байна. Мөн дүрслэх урлагийн сургуулийн 300 гаруй сурагч “Akbank”-аас зохион байгуулсан тусгай хөтөчтэй аялалд хамрагджээ.



