x

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна.

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, хойд болон зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын дунджаар ихэнх нутгаар дулаан байгаа хэдий ч гэнэтийн хүйтрэл ажиглагдах зэрэг температурын хэлбэлзэл өндөр, салхи шуурга ихтэй байх магадлалтай байна. Иймд малчид дулаан өдрүүдийг ашиглан хадлан тэжээл бэлтгэж, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг шуурхай хийж дуусгах, хураасан үр тариа, төмс хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах шаардлагатайг ОБЕГ анхаарууллаа. Түүнчлэн нойтон цас орох үед зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлийг тооцоолж, хол замд гарахын өмнө цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг авч ашиглахыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй. Мөн нэгдүгээр арав сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр оолон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 23 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 33 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 44 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 51 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 1 цаг 4 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 1 цаг 11 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 2 цаг 4 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цаг 7 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 2 цаг 20 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цаг 36 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 2 цаг 46 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 15 цаг 53 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 16 цаг 44 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 18 цаг 7 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 23 цаг 7 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 23 цаг 11 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 23 цаг 14 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 23 цаг 46 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна Өчигдөр 12 цаг 43 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр 12 цаг 24 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top