x

УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар энэ сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцлаа.

Байнгын хорооны дарга, гишүүдийг очих үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, улмаар санал солилцсон юм. Энэхүү төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай бөгөөд олон нийтээр хэлэлцүүлж, санал авчээ.

Сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн тухайн жилийн онцлогт тааруулан агуулга, хэлбэрийн хувьд хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар төслөө боловсруулсан. Тогтолцооны суурь шинэчлэлийн бодлого явуулах шаардлага үүссэн, Төв банкны эрх зүйн орчинг боловсронгуй болгоход парламентын зүгээс дэмжлэг хэрэгтэй байна гэв.

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэргээс үүдэлтэй Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн тогтвортой байдлыг тууштай хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглал, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг илтгэв.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал харьяалах асуудлаар цаг гаргаж уулзах нь үр дүнтэйг онцлоод шаардлагатай гэж үзвэл уулзалтын үеэр дурдагдсан Валютын зохицуулалтын тухай хууль зэрэг амьдралд хэрэгждэггүй эрх зүйн зохицуулалтуудад дүн шинжилгээ хийж, ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндлөө.

Уулзалтын үеэр гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ипотекийн зээлийг өөр газарт харьяалуулах талаар олон жил яригдаж байгаа ч шийдэгдэхгүй явж ирсэн талаар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулж таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан шалгуур үзүүлэлтийг ашигласныг сайшаахын зэрэгцээ ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах зохистой эсэх, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын эдийн засаг улс төрийн шийдэлтэй болсон гэдгийг, УИХ-ын гишүүн Р.Батболд төв банкны хуримтлагдсан алдагдал болон хөрөнгийн дутагдлыг талаар тодруулав гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 5 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 8 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 40 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 16 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 3 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 25 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 34 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 42 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 54 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 2 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 6 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 10 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 14 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 49 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top