x

Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа

Монгол хүний чанартай дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнд уриалан бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ.

Тодруулбал, өнөөдөр 07:20-08:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, салбарын 300 алба хаагч Д.Сүхбаатарын талбайд бүх нийтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд уриалсан өглөөний дасгал хийв.  Өглөөний дасгалд Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн хүүхдүүд болон сурагчид идэвхтэй хамрагдсан байна.

Алба хаагчдын уриалж буй бүх нийтийн биеийн тамирын дасгалын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь зөвхөн тамирчид, спортоор хичээллэдэг хүний бэлтгэл бус, иргэн бүрийн идэвхтэй, эрүүл амьдралын дадал хэвшил болох нь чухал. Алба хаагчдын хувьд дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг аврагч, гал сөнөөгчдийн энгийн дасгал хөдөлгөөн хийдэггүй алба хаагчтай харьцуулахад гэмтэл авах эрсдэл 25-30 хувь бага, стрессийн түвшин 20-40 хувь доогуур, мөн үе мөч, нурууны гэмтлийн тохиолдол 15-25 хувь бага байдгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг” хэмээн онцоллоо.  

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд эрүүл мэнд, бие бялдрыг чадавхжуулах зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлж хэвшээд байна. Өглөөний дасгалыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 29, 30-нд 07:20-08:00 цагт хийх бөгөөд албан байгууллага, иргэдийг идэвхтэй оролцож, нэгдэхийг уриалж байна.

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 55 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 1 цаг 12 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 1 цаг 52 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 2 цаг 9 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 2 цаг 16 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 2 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 2 цаг 48 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 2 цаг 53 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 58 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 3 цаг 1 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 3 цаг 23 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 3 цаг 37 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 3 цаг 59 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 4 цаг 19 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 4 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 4 цаг 32 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 4 цаг 38 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 4 цаг 45 мин Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орно 4 цаг 49 мин Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ 4 цаг 58 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Энэ 7 хоногт Монгол Улсад
Top