x

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай энэ сарын 29-нд Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал манай улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгдөг болохыг илэрхийлэв. Мөн Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын үе үеийн Засгийн газар тууштай дэмжиж ирснийг талархан тэмдэглэсэн юм. Япон Улс нь олон улсын энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжилд энх тайванч улсын хувиар оруулж ирсэн хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг хэллээ. 

Талууд хоёр улсын харилцаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглээд уг түншлэлийн “Хамтарсан мэдэгдэл”-д туссан зорилт, зарчмуудыг тууштай баримталж, “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийг цаашид бодит агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон чөлөөлөлт”, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч болон газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ. Японы Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн тухай санал солилцов.

Албан ёсны хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг” (E/N)-ийг солилцлоо. 

Хоёр улсын хоорондын бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээний агуулгыг баяжуулж, эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дорвитой татах, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхийн төлөө Засгийн газар хооронд Давхар татварын хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг харилцан нотлов. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөж, ялангуяа Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын  Төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ.

Манай улсын боловсролын салбарт сайн жишиг болон тогтож, үр дүнтэй хэрэгжиж буй Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах эрмэлзлээ нотлов. Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо.  Энэхүү ойг өргөн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, хоёр улсын найрамдал, нөхөрлөлийг улам бататган ажиллахад санал нэгдлээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар дэлхий дахинаа геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед манай хоёр улс харилцан ойлголцож, нягт хамтран ажиллахын чухлыг онцолж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Мөн НҮБ болон олон талт, бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2026 оны аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монголын тал уламжилж, Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг хүсэв. Японы тал Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж өндөрлөлөө.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 5 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 17 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 25 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 29 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 33 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 12 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top