x

Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна

“Говийн бага дархан цаазат газрын экосистемийн онцлог, биологийн олон янз байдал” эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

Хурлаар тус газрын экосистемийн онцлог, биологийн олон янз байдлын төлөв байдал, ховор, нэн ховор амьтан, ургамлыг хамгаалал судалгаа, мониторингийн үр дүнг хэлэлцэн, ургамлын бүрдэл, шувуудын зүйлийн олон янз байдал, тархалт, тоо толгой, хамгааллын тухай хөндөж, зарим судалгааг танилцуулав.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байгааг онцолсон.

Ц.Сандаг-Очир:

-“Монголын говь нь уур амьсгалын эрс тэс нөхцөлд дасан зохицсон олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин төдийгүй шинжлэх ухааны судалгаа, танин мэдэхүйн асар их ач холбогдолтой өвөрмөц экосистем. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын бууралт зэрэг хүчин зүйл говийн эмзэг экосистемд сөргөөр нөлөөлөх нь ихсэж буй энэ цаг үед байгаль хамгаалах бодлого, шийдвэрийг шинжлэх ухааны судалгаа, бодит мэдээлэл, мониторингийн үр дүнд тулгуурлан гаргах шаардлагатай” гэв.

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь байгуулагдсанаас хойш 20 жилд байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, судалгаа, мониторинг хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэх чиглэлээр ажиллаж иржээ. Хуримтлуулсан судалгаа, мэдээлэл, туршлагад тулгуурлан дараагийн 20 жилд байгаль хамгаалах зорилго, бодлого, менежментийн шинэ арга замыг тодорхойлох нь энэ хурлын зорилго ажээ. Төлөвлөгөөнд говийн ландшафт, заган ой, элсэн манхан, хужир марз, тойром, хуурай, халуун уур амьсгал, биологийн олон янз байдал, амьтдын амьдрах орчин, нүүдлийн холбоос, хамгаалалт, мониторингийн сэдвийг тусгажээ.

Говийн бага дархан цаазат газар гэдэг нь Монголын зүүн өмнөд говийн байгалийн унаган төрх, ховор амьтан ургамлыг улсын тусгай хамгаалалтад авсан нутаг юм. Энэ газрыг 1996 онд дархан цаазат газар болгожээ. Үүнд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Номгон, Сэврэй, Баяндалай, Булган, Гурвантэс, Дорноговь аймгийн Хатанбулаг, Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэ Жинст, Баянговь сумын нутаг багтдаг. Газар зүйн хувьд Галбын говь, Борзонгийн говийн өргөн уудам нутгийг хамардаг бөгөөд А, Б гэсэн хоёр хэсэгтэй, нийт талбай нь 1.84 сая га орчим гэж дурджээ. Энд хулан, хар сүүлт, аргаль, янгир зэрэг ховор амьтан амьдрах орчин байдаг юм.

Байгаль орчны салбарын эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, байгаль хамгаалагчид оролцож буй хурлын үеэр тус салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдад төрийн дээд одон медаль, салбарын хүндтэй шагнал гардууллаа. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 27 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 50 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 1 цаг 0 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 1 цаг 22 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 1 цаг 28 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 32 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 1 цаг 36 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 1 цаг 57 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 2 цаг 12 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 2 цаг 33 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 2 цаг 53 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 3 цаг 0 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 3 цаг 6 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 3 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 3 цаг 19 мин Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орно 3 цаг 24 мин Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ 3 цаг 32 мин Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 16 цаг 59 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 17 цаг 20 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав
Top