x

УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар нар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад энэ сарын 21-25-нд парламентын бүлгийн айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Пьер Андре Пэйжид бараалхан мэндчилж, бүлгийн дарга Лорен Верли тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй парламентын бүлэг хоорондын уулзалт хийсэн байна. Түүнчлэн Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Маркус Лейтнер, Швейцарын Холбооны Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "KliK" сан, Худалдаа, хөрөнгө оруулалтын "Switzerland Global Enterprise" агентлаг, Швейцарын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн "Economiesuisse" холбооны төлөөлөлтэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Хоёр улсын парламентын бүлэг хоорондын уулзалтаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэгийн зүгээс бүлгийн дарга Лорен Верлид хандан Монгол, Швейцар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Швейцарын Үндэсний Зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны даргын хувиар Монгол Улсад ажлын айлчлал хэрэгжүүлж, улмаар Швейцарын Үндэсний Зөвлөлийн түүхэнд анх удаа Швейцар-Монголын парламентын бүлгийг үүсгэн байгуулсанд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын Холбооны Улсын төр, засгаас үзүүлж ирсэн дэмжлэг, хувь нэмэрт талархал илэрхийлж, Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр талууд хамтран үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэв.

Бүлгийн дарга Лорен Верлигийн зүгээс парламентын ордон, түүний үйл ажиллагаа, бүтэц, бүрэлдэхүүний талаар танилцуулж, 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн түүний ажлын айлчлал өндөр сэтгэгдэл үлдээснийг онцлон, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан бөгөөд газарзүйн болоод соёл уламжлалаар эрс өөр Монгол Улстай парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүслээр тус бүлгийг үүсгэн байгуулсныг цохон тэмдэглэжээ. Талууд парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаанаас гадна холбогдох асуудлын хүрээнд Байгын хороод, Тамгын газар хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд хууль тогтоох байгууллага, засаг захиргааны төв байгууллага болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлд холбогдох уулзалтууд хийснээр УИХ-ын гишүүдийн анхны парламентын бүлгийн айлчлал үр дүнтэй болж өндөрлөлөө.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 4 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 12 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 33 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 48 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээлэл иржээ 1 цаг 9 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 1 цаг 30 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 1 цаг 36 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 1 цаг 42 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 1 цаг 49 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 1 цаг 55 мин Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орно 2 цаг 0 мин Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ 2 цаг 8 мин Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 15 цаг 35 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 15 цаг 56 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 16 цаг 3 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 20 цаг 21 мин Бид бол монголоид хүмүүс 20 цаг 34 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 20 цаг 53 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 21 цаг 15 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав
Top