x

Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо

/Kazinform/ Агаарын тээврийн "Flydubai" компани Дубайгаас Тель-Авивыг чиглэн нисэж явсан "Boeing 737 MAX 8" онгоцтой холбоотой гарсан хэрэг явдлыг шалгах ажиллагаа үргэлжлэх хугацаанд Израил руу хийх бүх нислэгээ түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. “Нислэгийг түр зогсоосноор холбогдох байгууллагууд шалгалтаа үргэлжлүүлж, болсон явдлын бүх нөхцөл байдлыг тогтоох боломжтой болно” гэж "Flydubai" компанийн албан ёсны төлөөлөгч аравдугаар сарын 1-ний пүрэв гаригт шилжих шөнө мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, тус компани Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) Засгийн газар болон бусад “холбогдох талуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулан ажиллаж байгаа” аж. Нислэгийг сэргээх шийдвэрийг "нэмэлт мэдээлэл ирсний дараа" гаргана гэж тэрбээр нэмж дурджээ. 

Лхагва гаригийн өглөө болсон уг хэрэг явдлын дараа Израилын Тээврийн сайд Мири Регев "Flydubai" компанийн тус улс руу хийх бүх нислэгийг цуцлахыг шаардсан байна. Тэрбээр Иргэний нисэхийн байгууллагад хандан АНЭУ Израилтай байгуулсан агаарын тээврийн хэлэлцээрийг зөрчсөн эсэхийг шалгахыг уриалжээ. Уг хэлэлцээрт Израилтай дипломат харилцаатай улс орнуудын паспортыг эзэмшдэг нисгэгчид л тус улсад онгоц буулгах эрхтэй гэж заасан байна. Харин Израил нь Оман улстай дипломат харилцаагүй юм.

Дубайгаас Тель-Авив чиглэлд FZ1073 дугаартай нислэг үйлдэж явсан "Flydubai" компанийн зорчигч тээврийн онгоц барьцаалахыг завдсан дохио өгснийхөө дараа орон нутгийн цагаар 09:00 цагийн орчимд Саудын Арабын Табук хотын нисэх буудалд яаралтай газарджээ. Урьдчилсан мэдээллээр нисгэгчдийн бүхээгт зодоон болсонтой холбоотойгоор ийм дохио өгсөн байна. Онгоцны хоёрдугаар нисгэгч нисэх багийн ахмад руу хутгатай дайрч, улмаар онгоцны удирдлагыг гартаа авахыг завдсан байна. Тэднийг тэмцэлдэж байх үеэр онгоц Саудын Арабын нутаг дээгүүр нисэж байсан бөгөөд 29 секундийн дотор 9410 метрээс 5105 метрийн өндөрт огцом унажээ.

"Boeing 737 MAX 8" онгоцонд 27 хүүхдийг оруулаад нийт 174 хүн зорчиж явсан бөгөөд тэдний дийлэнх нь Израилын иргэд байжээ. Зарим зорчигчийн ярьснаар, эхлээд нисгэгчдийн бүхээгээс хашхиралдах чимээ сонсогдож, дараа нь бүхээгийн хаалга онгойход нэг нисгэгч шархадсан, хувцас нь цус болсон байхыг харсан байна. Түүнд зорчигчид анхны тусламж үзүүлсэн бөгөөд зорчигчдын дунд эмч байсан аж. Мөн онгоцны багийн гишүүд болон зорчигчид халдагчийг аюулгүй болгож чаджээ.

Тухайн үед зорчигчоор явж байсан өөр хоёр нисгэгч онгоцыг Саудын Арабт газардуулжээ. CNN телевизийн мэдээлснээр, дараагийн нислэгээ гүйцэтгэх ёстой байсан хоёр "нөөц нисгэгч" онгоцыг газардуулсан байна. Нисгэгчдийн нэг нь Украины, нөгөө нь ОХУ-ын иргэн байсан гэж "Israel Hayom" сонинд бичжээ. Гэхдээ энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна. Мөн Өмнөд Африк болон Шинэ Зеландын иргэд онгоцыг газардуулсан гэсэн мэдээлэл гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 5 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 15 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 26 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 33 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 46 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 53 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 1 цаг 46 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цаг 50 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 2 цаг 2 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 2 цаг 28 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 15 цаг 35 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 16 цаг 26 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 17 цаг 49 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 22 цаг 49 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 22 цаг 53 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 22 цаг 56 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 23 цаг 28 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 23 цаг 45 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр 12 цаг 24 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ
Top