x

АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна

/Reuters/ АНУ-ын цэргүүд Ирак дахь сүүлчийн баазуудаа лхагва гаригт орхин гарснаар тус улсын аюулгүй байдалд хоосон орон зай үүсэж, Иранаас дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд нөлөөгөө улам бэхжүүлж, “Лалын улс” бүлэглэл дахин хүчээ авах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Иран болон түүний холбоотнуудын хувьд ялалт хэмээн үзэж буй цэргээ гаргах энэхүү шийдвэрийг 2024 онд Ерөнхийлөгч Жо Байдены засаглалын үед гаргасан бол өөрийн дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдээр дамжуулан Иракт нөлөөллөө хадгалж байдаг Ирантай дайтаж байгаа хэдий ч Дональд Трампын засаг захиргаа уг шийдвэрийг хэрэгжүүлж байна. 

АНУ тэргүүтэй эвслийн цэргүүд дарангуйлагч Саддам Хуссейныг түлхэн унагаснаас хойш 23 жилийн дараа АНУ-ын цэргүүд ийнхүү Иракаас гарч байна. Саддам Хуссейныг түлхэн унагасны дараа тус улсад эмх замбараагүй байдал газар авч, улмаар “Лалын улс” бүлэглэл хүчээ авахад хүрсэн юм.

АНУ-ын цэргүүдийг гаргахыг Иракийн иргэдийн дийлэнх нь ерөнхийдөө дэмжиж байгаа боловч 20 гаруй жил үргэлжилсэн дайны үеэр АНУ-ын 4500 цэрэг амь үрэгдсэн тус улсад АНУ-ын сургаж, санхүүжүүлсэн аюулгүй байдлын хүчнүүд улс орноо дангаараа хамгаалж чадах эсэхэд зарим хүн санаа зовниж байна.

“Аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх нь туйлын аюултай байж болдгийг өнгөрсөн хорин жилийн сургамж харуулсан” гэж аюулгүй байдлын хүчнүүдэд зөвлөгөө өгдөг Иракийн шинжээч Жассим аль-Бахадли хэлжээ. 

АНУ-ын цэргүүд 2003 онд  Ирак руу довтлон орж, улмаар шиит шашинтнууд тэргүүлсэн засгийн газрыг байгуулж, эхлээд Саддамыг дэмжигчид, дараа нь "Аль-Каида"-тай олон жилийн турш дайн хийсний эцэст 2011 оны сүүлчээр цэргээ гаргасан юм. Харин үүнээс гурав хүрэхгүй жилийн дараа АНУ-ын цэргүүд Иракийн хүчнийхэнд суннит зэвсэгт бүлэглэл болох "Лалын улс"-ыг ялахад туслах зорилгоор Иракт эргэн ирсэн билээ. Энэ дайн 2014-2017 онд үргэлжилсэн юм. 

“Иракийн эрх чөлөө” ажиллагааны үеэр Афганистанд зэрэг явуулсан дайнд /2021 онд цэргүүдээ гэнэт татсанаар дууссан/ амь үрэгдсэн цэргүүдийн тооноос бараг хоёр дахин их цэрэг амь үрэгдсэн байна. Энэ жил Ираны эсрэг явуулсан ажиллагааны үеэр АНУ-ын 18 цэрэг амиа алдсаны долоо нь Иракт байрлаж байсан цэргүүд байжээ. 

Иран улс Америкийн цэргүүдийг Ойрх Дорнодоос бүрмөсөн гаргахыг эцсийн зорилгоо хэмээн мэдэгддэг. Тиймээс Иракаас АНУ-ын цэргүүд гарч байгааг бүс нутаг даяар үйл ажиллагаа явуулдаг холбоотон зэвсэгт бүлэглэлүүдээс бүрдэх “эсэргүүцлийн тэнхлэг”-ийнхээ ялалт хэмээн Техран үзэж байна.

 

 

 

 

"Барууны цэргийн хүч байхгүй болсон нөхцөлд Иранаас дэмжлэгтэй бүлэглэлүүд улам бүр хүчирхэгжсэнээ мэдэрч болзошгүй байгаа нь санаа зовоож буй хамгийн гол асуудал юм. Эдгээр бүлэглэл төрийн бодлогыг тодорхойлоход оролцох, гол байгууллагууд дахь байр сууриа бэхжүүлэх, нөлөөгөө өргөжүүлэхийг оролдож магадгүй” гэж Багдадад ажилладаг улс төрийн шинжээч Ахмед Юнис ярилаа. 

 

Иракийн холбооны засгийн газар болон хойд нутгийн өөртөө засах эрх бүхий Курдийн бүс нутгийн аюулгүй байдлын зарим албан тушаалтны үзэж байгаагаар, АНУ-ын цэргүүд гарч байгаа нь “Лалын улс” бүлэглэлийн дайчдыг дахин идэвхжихэд хүргэж болзошгүй байна. Тус бүлэглэл өөрсдийн зарлан тунхагласан халифатын улсаа бараг арван жилийн өмнө алдсан хэдий ч нууц үүрүүдийн сүлжээгээ хадгалсаар байгаа аж.

 

Ид хүчээ авч байх үедээ “Лалын улс” бүлэглэл Иракийн нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзэлж, АНУ-ын хуучин цэргийн бааз дотор хүмүүсийг буудаж алж буйгаа дүрс бичлэгт үлдээж,  олон мянган хүнийг хядсан юм.

 

АНУ-ын цэргүүд тус бүлэглэлийн үйл ажиллагааны талаарх тагнуулын чухал мэдээлэл цуглуулах, агаараас тандалт хийх, тагнуулын болон ажиглалтын ажиллагаа явуулахад Иракийн аюулгүй байдлын хүчнүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн байна.

 

"Одоо хамгийн чухал асуулт бол Иракийн аюулгүй байдлын байгууллагууд эвслийн цэрэг гарсны дараах үед хэрэгжүүлэх "Б төлөвлөгөө"-г бэлтгэсэн эсэх явдал юм" гэж "Лалын улс"-ын эсрэг дайнд бригад удирдаж байсан Иракийн армийн чөлөөндөө гарсан хурандаа Мохаммед аль-Жубури хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 15 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 18 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 21 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 53 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 10 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 29 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 16 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 38 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 47 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 56 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 7 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 16 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 19 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 24 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 2 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top