Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Б.Батням Румын Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Курелариу Ионут-Лукианыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дэд хурандаа Б.Батням хурандаа Курелариу Ионут-Лукианд Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегийн албан тушаалд шинээр томилогдсонд баяр хүргэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг батлан хамгаалах салбарт улам бэхжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлов.
Талууд цэргийн боловсрол, сургалт, энхийг дэмжих ажиллагаа зэрэг харилцан сонирхсон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон талаар БХЯ-наас мэдээлэв.



