x

Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ

Нэгдүгээр ангийн сурагчдын дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, өнөөдрөөс  сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлсэн байна.

Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу боловсруулсан сурах бичиг хэвлэлтээс гарчээ. Нэгдүгээр ангид үзэх зургаан сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном гэсэн гурван төрлийн сургалтын материалыг өнөөдрөөс дүүргүүдийн сургуулиуд болон орон нутагт хүргэх ажил эхлэв. Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичиг илүү хөнгөн болж, хүүхдийн цүнхний жинг бууруулахад чиглэсэн шинэчлэл хийжээ. Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой аж.

Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу тал болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 27 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 30 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 33 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 44 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 52 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 2 цаг 22 мин Жетро Монголд салбараа нээнэ 2 цаг 38 мин Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цаг 26 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 4 цаг 36 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 4 цаг 47 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 4 цаг 54 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 5 цаг 8 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 5 цаг 14 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 6 цаг 7 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 6 цаг 11 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 6 цаг 24 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 6 цаг 39 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 6 цаг 49 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 19 цаг 56 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 20 цаг 47 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top