x

Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

онгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Кандаг өчигдөр орой хүлээн авч, Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын хөгжлийг Азийн хөгжлийн банк тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд Монгол Улсад 2025–2028 онд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 292.7 сая ам.доллароос 350.68 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх болсонд талархал илэрхийлэв.

Энэхүү санхүүжилтээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн суралцах орчин, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм.

Ерөнхий сайд Н.Учрал боловсрол, эрүүл мэнд, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр байгааг онцолж, урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх санал тавилаа.

Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг 2026 онд багтаан авах асуудлыг эрчимжүүлэхээр шийдэв.

Гамшиг тохиолдсон үед шуурхай ашиглах 250 сая ам.долларын болзошгүй санхүүжилтийн зээлийн шугам нээх асуудалд Азийн хөгжлийн банкны зүгээс анхаарч ажиллаж байгаа гэв.

Уулзалтаар АХБ-ны Ерөнхийлөгч М.Канда Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хувийн хэвшилд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор АХБ Монголын дотоодын хөрөнгийн зах зээлд төгрөгийн бонд гаргаж, татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр хувийн хэвшилд урт хугацааны төгрөгийн зээл олгох тухай талын саналыг нааштай хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахлах хүрээнд тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-нд амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Уулзалтаар мөн Засгийн газрын зүгээс гарааны бизнес, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хууль, эрх зүйн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлсний сацуу санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, инновац, шинэ технологид суурилсан бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.

Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн валютын ханшийн эрсдэлийг бууруулж, урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын гадаад зээл, буцалтгүй тусламжийн нийт санхүүжилтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг Монгол Улсын томоохон хөгжлийн түнш юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 12 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 54 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 1 цаг 0 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 1 цаг 11 мин Худлаа... 1 цаг 36 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 1 цаг 45 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 1 цаг 49 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 54 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 57 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 2 цаг 1 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 2 цаг 5 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 2 цаг 7 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 3 цаг 13 мин Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 19 цаг 5 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 19 цаг 8 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 19 цаг 10 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 19 цаг 22 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 19 цаг 30 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 21 цаг 0 мин Жетро Монголд салбараа нээнэ 21 цаг 16 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top