x

СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

1991 оны 12 дугаар сарын 8-нд Беловежийн ойд Беларусь (Станислав Шушкевич), Украин (Леонид Кравчук), Орос (Борис Ельцин) гэсэн гурван орны удирдагч цуглаж, СССР улс олон улсын эрх зүйн субъект болоод геополитикийн бодит байдлын хувьд оршин тогтнохоо болилоо гэсэн баримт бичигт гарын үсэг зурсан.  Ямар ч цэрэг хил давсангүй, нэг ч сум буудсангүй, Кремлийг хэн ч дайрч эзэлсэнгүй. Гэтэл үүнээс ердөө 9 сарын өмнө (1991 оны 3 дугаар сарын 17-нд) явагдсан бүх Холбоотын санал асуулгад оролцогчдын 76 гаруй хувь нь ЗХУ-ыг хэвээр үлдээхийг дэмжиж саналаа өгсөн байдаг. СССР-ийг гадны дайснууд болон ард түмэн нь задлаагүй, харин түүний үндсэн цөм болсон Орос улс өөрөө холбооноос гарсан юм.

Үүнээс хойш нэгэнтээ гуч гаруй жил өнгөрчээ. Дэлхийн хамгийн хүчирхэг орны нэг, хоёрдахь том зэвсэгт хүчин гэж бахархдаг энэ том эзэнт гүрэн яагаад ийм амархан нуран унаж задрав? Өнгөрсөн олон жилд үүний учир шалтгааныг олохоор хэдэн мянган дүн шинжилгээ болон таамаглал гарсан.

 Түгээмэл тархсан дөрвөнгол таамаглал нь:

1, Өрнөд орнуудын явуулга: АНУ-ын Тагнуулын байгууллага ТТГ-ын явуулга, хүйтэн дайны шалтгаан, зэвсглалын өрсөлдөөн гэх. Гэвч 1991 оны зун АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш совет бүгд найрамдах улсуудыг холбооноос гарахгүй байхыг ятгаж байв. Тэрээр өөрөө Киевт айлчилж Украины салан тусгаарлалыг дэмжихгүй гэж мэдэгдэж байсан. 2. Горбачёвын сул удирдлага: Эхлүүлсэн реформ нь юугаар дуусахыг ойлгоогүй сул удирдлагаас болсон. Гэтэл Горбачёв сүүлийн өдөр хүртэл улсаа авч үлдэхийн төлөө тэмцсэн. 3. Эдийн засгийн чадамжгүй байдал: Хоосон лангуу, урт дараалал? Гэтэл ижил төстэй хямралтай байсан Хятад улс реформ хийгээд задартал; унаагүй. 4. Эзэнт гүрний жам ёсны задрал: Эзэнт гүрнүүд үргэлж задардаг гэх логик.  Гэтэл жишээ нь Дунд Азийн орнууд хамгийн сүүлд, аргагүйн эрхэнд бараг шахалтаар тусгаар тогтнолоо зарласан.

Эдгээр таамаглал үнэний ортой ч дан ганц ийм шалтгаанаар аварга том эзэнт гүрэн задран унаагүй. Оросын “Илья о Конфликтах (Что есть)” гэх сайтаас нэлээд үнэмшилтай таамаглал дэвшүүлснийг товчлон хүргэж байна.

 Эдийн засгийн уналтын эхлэл, Газрын тосны хараат байдал:

1960-аад оны үед Баруун Сибирээс дэлхийн хамгийн том газрын тосны ордуудын нэг олдсон. 1970-аад оны газрын тосны хямралын үеэр дэлхийн зах зээл дээр үнэ өсөж, ЗХУ асар их валют буюу "пэтродоллар"-тай болжээ. Энэ мөнгөөрөө хөдөө аж ахуйгаа өөрсдөө тэжээхийн оронд гадаадаас (Канада, Аргентин, АНУ-аас) үр тариа, хүнс, өргөн хэрэглээний бараа худалдаж авдаг болсон. Гэтэл 1980-аад оны дунд үеэс Саудын Арави болон бусад орнууд газрын тосны олборлолтоо эрс нэмэгдүүлснээр газрын тосны үнэ 3 дахин унав. Валютын орлого тасарч, гадаад өр хэд дахин өссөн байна.

Горбачёвын реформ ба төсвийн задгайрал:

 Михаил Горбачёв засгийн эрхэнд гарч, улс орноо сэргээхээр дараах алхмуудыг хийсэн нь эдийн засгийг бүрмөсөн сүйтгэв: Үүнд: 1. Архины эсрэг компани: Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг архины борлуулалт хаагдаж, төсөвт асар том нүх үүсэв. 2. Гамшгууд: Чернобылийн ослын хор уршгийг арилгах, Арменийн газар хөдлөлт, Афганистаны дайн болон зэвсэглэлийн өрсөлдөөн төсвийг хоослох гол шалтгаан болжээ. 3. Хууль тогтоомжийн алдаанууд: Аж үйлдвэрийн болон хоршооллын тухай хуулиуд гарч, үйлдвэрийн дарга нар цалингаа дур мэдэн нэмсэн ч барааны үнэ тогтмол хэвээр байснаас болж бараа хомсдож, хоёрдогч зах зээл, талоны систем үүсчээ.

Улс төрийн реформ, Намын "ган цагираг" хагарсан нь:

ЗХУ цаасан дээр холбооны улс байсан ч жинхэнэ эрх мэдэл нь зөвхөн Москвад төвлөрсөн Коммунист нам буюу "ган цагирагт" байв. Горбачёв намын хүнд суртлыг багасгахын тулд гласность (ил тод байдал) зарлаж, олон намаар өрсөлдөх сонгууль явуулж, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийг (Намын давуу эрх) халсан. Энэ үеэс үндэсний мөргөлдөөнүүд (Казахстан, Карабах, Тбилиси, Баку) дэгдэж, төв засгийн газар тэдгээрийг зохицуулж чадахгүй сул дорой болохоо харуулав. Балт орчмын орнууд (Эстони, Латвия, Литва) хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо зарлаж гарсан.

Орос улс холбооны төвөөс татгалзсан нь:

ЗХУ-ын нутаг дэвсгэрийн 3/4-ийг эзэлж байсан РСФСР (Орос улс) бусад республикуудаас ялгаатай нь өөрийн гэсэн тусдаа Коммунист нам, КГБ, академигүй байв. 1990 онд Борис Ельцин ОХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар сонгогдож, 1990 оны 6 дугаар сарын 12-нд Оросын Төрийн тусгаар тогтнолын тунхагллыг баталж, "Оросын нутаг дэвсгэр дээр Оросын хуулийг дээдлэнэ" гэдгийг зарлалаа. Үүний дараа бусад бүгд найрамдах улсууд "парад суверенитетов" буюу тусгаар тогтнолынхоо жагсаалыг хийв. Орос улс холбооны төвд өгөх татварын шилжүүлгээ багасгаж, өөрийнхөө дансанд төвлөрүүлж эхлэв. Ингэснээр Холбооны төв мөнгөгүй хоосон бүрхүүл болон хувирчээ.

Референдум:

1991 оны 3 дугаар сарын 17-нд болсон бүх холбоотын референдумд оролцогчдын 76% нь шинэчлэгдсэн холбооны улсыг дэмжиж саналаа өгсөн. Ард түмэн улсаа тараахыг хүсээгүй байв. Гэвч яг тэр өдөр Орост ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Борис Ельцин ОХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ингэснээр Москвад "депутатуудаас сонгогдсон Холбооны Ерөнхийлөгч Горбачёв" болон "сая сая ард түмнээс сонгогдсон Оросын Ерөнхийлөгч Ельцин" гэсэн хоёр төв хүчин үүсч, Ельцин илүү хүчтэй байр суурьтай болжээ. 1991 оны 8 дугаар сарын 20-нд шинэ холбооны гэрээ (Конфедераци байгуулах) гарын үсэг зурж батлагдахаар товлогдсон байв. 

Төрийн эргэлтийн оролдлого ба сүйрэл:

Шинэ гэрээ нь Холбооны төвийн эрх мэдлийг бүрмөсөн хумьж байсанд дургүйцсэн удирдагчид (КГБ, Арми, Ерөнхий сайд гэх мэт) 1991 оны 8 дугаар сарын 19-нд ГКЧП байгуулж, Горбачёвыг Крымын Фарос дахь зуслангийн байранд нь хорилоо. Гэвч тэд Ельцинийг баривчилж чадаагүй ба Ельцин Белый дом (Оросын парламент)-ын гадаа танкан дээр гарч эсэргүүцэл зарласан нь дэлхий дахинд тархав. Ердөө 3 хоног үргэлжилсэн энэхүү эргэлтийн оролдлого бүтэлгүйтэж, зохион байгуулагчид баривчлагдав. Гэвч энэ үйл явдал СССР нурах сүүлчийн цохилт болсон юм. Горбачёв эрх мэдлээ алдаж, арми болон КГБ-ын  хүч тамир мохон, бүх эрх мэдэл Ельциний гарт шилжжээ.

Беловежийн гэрээ ба төгсгөл:

1991 оны 12 дугаар сарын 1-нд Украин улс тусгаар тогтнолынхоо төлөө референдум явуулж, 90 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжжээ. Украингүйгээр холбоо оршин тогтнох ямар ч утгагүй болсон юм. 1991 оны 12 дугаар сарын 8-нд Беловежид Орос, Украин, Беларусийн удирдагчид цуглаж, СССР улс оршин тогтнохоо болилоо гэсэн баримт бичигт гарын үсэг зурж, ТУХН (СНГ)-ийг байгуулав. 1991 оны 12 дугаар сарын 25-ны орой Михаил Горбачёв албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлаж, Кремлийн орой дээрх улаан тугийг буулгаж, Оросын триколор далбааг мануулжээ.

829154977_943992958323417_129859985121561951_n

Эцсийн дүгнэлт:

СССР гадны дайснаас болж эсвэл зүгээр байж байснаа гэнэт уначихаагүй. Энэ нь газрын тосны үнийн уналт, эдийн засгийн хямрал, намын монополийг үгүй хийсэн улс төрийн реформ, хамгийн гол нь Холбооны төв болон Оросын удирдлагын хоорондох эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн. Орос улс төвд татвар өгөхөө больж, өөрийн хуулийг дээдлэх болсон зэрэг хүчин зүйлсийн цогц нөлөөгөөр дотроосоо задарсан түүхтэй юм.

Б.БААБАР, 2026.10.04

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.74)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.46.194)
    БНУ-ууд нь тарах нь ойлгомжтой байсан. Тэгэхээр адаглаад ОХУ-гаа авч үлдье гэж сөрөг довтолгоо хийж ЗХУ-гаа тараасан ухаантай юм уу даа.
    2026 оны 10 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 8 цаг 40 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 8 цаг 47 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 8 цаг 51 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 9 цаг 36 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 9 цаг 49 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 16 цаг 6 мин Мэдээж “Ар нь түүз!” 16 цаг 17 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 16 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 16 цаг 42 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 16 цаг 46 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 16 цаг 51 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 16 цаг 56 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 17 цаг 1 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Юун Ялта, юун дэлхийг хуваах! УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
Top