x

О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон

рдчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2026.10.02/ Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцууллаа.

О.Цогтгэрэл:

-"Хурлын шийдвэрийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Бүлгийн гишүүд өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгтэй учраас чуулганд оролцож байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл дээр хоёр асуудлыг хариуцлагатай хэлэлцсэн. Нэгдүгээрт, МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал, хоёрдугаарт, одоо үргэлжилж буй төсвийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл солилцсон. Сүүлийн үед эрх баригч МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон ийм өдрүүд үргэлжилж байна. Дотоод зодооноо бусдад наах, Ардчилсан намд нялзаах, асуудлыг зөвхөн Ардчилсан намаас болж буй мэтээр төөрөгдөл үүсгэж байна. Үүнд бид анхаарч ажиллах ёстой гэдгийг бүлгийн гишүүд хэлж байна.

Мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг манай Улс төрийн зөвлөлийн зүгээс тавьж байгаа.

Өнөөдөр Улс төрийн зөвлөл хуралдаж байх үеэр Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эхний шаардлага болох Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосон. Хоёрдугаарт, улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ардчилсан намаас иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлдэг. Төсөв дээр барьж байгаа байр суурь бол цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Үүнийг бодитой орлого болгон нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ үрэлгэн төсвийг хас гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайдын албан мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээн авч байгааг илэрхийлсэн байгаа гэж ойлгосон. Үүнийг албан сувгаар мэдээлэл авч, үнэхээр шаардлага хангасан эсэхийг тодруулна" гэв.

-Улс төрийн зөвлөлөөс яг ямар шийдвэр гаргасан бэ?

-Бүлгийн хүрээндээ асуудлаа ярилцаж байна. Шаардлага биелсэн эсэх дээр та бүхэн шийдвэрээ гаргах нь зүйтэй. Цалин, тэтгэвэр нэмэх асуудал дээр Ардчилсан нам улс төрийн намын хувьд идэвхтэй байр суурийг илэрхийлж, үнийн өсөлтийн эсрэг тодорхой бодлого барьж ажиллах саналуудыг өгсөн.

-Засгийн газрыг огцруулах нь дараагийн эрсдэлүүдийг бий болгоно гэсэн зүйл яригдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Олон таамаг байгаа. Мэдээж ээлжит бус сонгууль гэх мэт янз бүрийн зүйлсийг ярьдаг. Ардчилсан намын зүгээс төрийн тогтвортой байдлын талаар хэзээ ч байр суурь илэрхийлж байгаагүй. Монголын төрийн тогтвортой байдал гэдэгт төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент орно. Засгийн газар өөрчлөгдөх, солигдох, хариуцлага тооцох асуудал бол аль ч парламентын засаглалтай оронд байдаг зүйл. Харин парламент тарах зүйл гэдэг нь хүсэхээр зүйл биш. Засгийн газар огцрох нь төрийн тогтвортой байдлын хариуцлагын асуудал юм.

-Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцох нь та бүхний шаардлага бүрэн биелсэн гэж үзэж болох уу?

-Үүнийг Ардчилсан намын бүлэг дээр ярилцана.

-Нэн тэргүүний АН-ын шаардлага юу вэ?

-Ардчилсан нам үндсэндээ үе шаттай ярих юм бол ардын хүүхдийн амь нас үнэгүй байна. Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох эсэх асуудал дээр хариу ирээгүй учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Процесс ийм байдлаар үргэлжилж байна. Гэхдээ Ардчилсан нам хэзээ ч төрийн тогтворгүй байдлын төлөө яваагүй. Аль болох төр тогтвортой байх ёстой. Бодлого тогтвортой хэрэгжих ёстой. Эрх баригч намын зодоон, үймээн хүний зовлон битгий болоосой гэдэг байр сууринаас асар хүлээцтэй байсаар ирсэн.

-Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Удаа дараа бүлгийн даргын асуудлыг шилжүүлэх талаар ярьдаг. Түр хойшлуулъя гэдэг саналыг хэлдэг. Тун ойрын үед бүлгийн ээлжит хурал дээр бүлгийн даргаа шилжүүлнэ.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуудал дээр шүүхээс нэмэлт тайлбар хийсэн. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Н.Алтанхуяг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой, ялах боломжтой кандидат. Мөн гурван шатны шүүхээр цагаадсан хэргийг шүүхээр чирэгдүүлж байгаа нь өөрөө улс төрийн захиалгат хэрэг гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 1 цаг 6 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 1 цаг 8 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 1 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2 цаг 9 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 2 цаг 19 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2 цаг 35 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 3 цаг 35 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 4 цаг 5 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 4 цаг 36 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 4 цаг 51 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 6 цаг 27 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 6 цаг 38 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 6 цаг 43 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 6 цаг 48 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 6 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 6 цаг 56 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 8 цаг 2 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 8 цаг 20 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 8 цаг 45 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 9 цаг 2 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top