/TASS/ Францад үргэлжилж буй ахлах ангийн сурагчдын өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдан шатааж, тонон дээрэмдсэн тухай тус улсын Боловсролын сайд Эдуар Жеффре “France 2” телевизийн сувгаар мэдээлжээ.
Түүний хэлснээр, улс даяар үргэлжилж буй сурагчдын жагсаалын улмаас 400 гаруй сургууль аравдугаар сарын 5-наас танхимаар хичээлээ үргэлжлүүлэхгүй байна.
Сурагчдын эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Иль-де-Франс нийслэлийн бүсэд эхэлж, одоо Франц даяар өрнөжээ. Жагсаалд оролцогчид багш нарын хүрэлцээ муу, хэт ачаалалтай хичээлийн хуваарь болон боловсролын тогтолцоонд үүсээд буй бусад асуудлыг эсэргүүцэж байгаа аж.



